Цэргийн баярын барилдаанд нэг аварга, гурван арслан зодоглоно
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн цолтой үндэсний бөхийн барилдаан маргааш 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.  256 хүчтэн зодоглох тус барилдааны цахим бүртгэл өнөөдөр 17:00 цагт хүртэл үргэлжлэх юм.

Одоогийн байдлаар аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, харцага  Б.Одгэрэл, Х.Гантулга, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 200 гаруй бөх зодоглохоор цахимаар бүртгүүлээд байгаа аж.

Дашрамд мэдээлэхэд, уг барилдааны иргэд тасалбарыг цахимаар худалдах авах боломжтой юм.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.