Халаасны хулгайн 80 гаруй хувийг гар утасны хулгай эзэлдэг

Нийслэлийн Цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийтийн тээврийн газартай хамтран “Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалтад том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид болон “Улаанбаатар Смарт” ХХК-ийн төлөөллүүд оролцож, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар санал солилцсон юм.

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Батзаяа уулзалтын үеэр мэдээлэл хийхдээ “Бид 2017 онд автобус баазуудын жолооч нарт зориулсан сургалт явуулсан. Ер нь автобусны бүх камер ажиллаж байгаа үед жолооч сэжигтэй этгээдийг харах бүрэн боломжтой. Ингээд харсан тохиолдолд бусад зорчигчдод сэрэмжлүүлж хэлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ" гэдгийг онцолсон.

Хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлж байгаа бөгөөд загвараар нь ангилбал, 46 хувийг “iphone”, 42 хувийг “samsung”, үлдсэн 10 гаруй хувийг бусад загварын гар утас эзэлдэг гэдгийг ч дурдав.

“Улаанбаатар смарт” ХХК-ийн хэлтсийн инженер Х.Тэргэл “Нэг автобусанд дөрвөн камер суурилуулсан байдаг. Камеруудыг өглөө бүр автобус баазын шалгах механик шалгаж шугаманд гаргах ёстой. Эвдрэл, саатал гарсан тохиолдолд манай засварын төвд хандаж, дуудлага өгөөд манай засварчид засвар үйлчилгээ хийдэг" гэлээ.

Мөн НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул Халаасны хулгайн гэмт хэрэг автобусны буудал болон автобусанд үйлдэгддэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд байдаг 146 автобусны буудлыг камержуулж, нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусуудын камерыг бүрэн ажиллуулах чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна гэлээ гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hogiin tsagdaa 2018-03-17 08:55:52
    za ene hogiin tsagdaa nart ymaa aldchihlaa gej honshignoh hereggui ym bn lee shvv. Haritsaa enee ter bol avah ymgui bolj. yostoi neerei buusun deer hutga gdg l