Алт үйлдвэрлэгчид чуулав

Алтны салбарынханы “Монгол Алт-2018” чуулга уулзалт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд боллоо. Уг ууллзалтыг Монголбанк дэмжиж оролцсон юм.

Чуулга уулзалтын нээлтэд Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин үг хэлж, төв банкны алт худалдан авалтын үйл ажиллагаа, алт худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар баримталж буй бодлогын талаар мэдээллээ.

Мөн үеэр Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, “Монголбанкны шагналын журам”-ын 4.8, 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол улсын Эрдэнэсийн сангийн алтны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй дотоодын алт үйлдвэрлэгч компаниудад шагнал гардуулсан. НУСЗЗГ, ОНБМТ, ССГ, ХЭЗГ хамтран чуулгад оролцсон зочид төлөөлөгчдөд мэдээлэл хүргүүлж, танилцуулах материалуудыг тараав.

Чуулга уулзалтын үндсэн хэлэлцүүлэгт Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч Б.Хүслэн “Алтны зах зээлийн төлөв, дунд хугацааны чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж оролцов. Тэрээр илтгэлийнхээ хүрээнд дэлхийн алтны зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт, үнийн хэлбэлзэл, цаашдын чиг хандлага,  Төв банкуудын алт худалдан авалтын статистик, Монголын алтны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol huu 2018-03-19 10:47:23
    uhsen hatsanaaraa uildverldgiin mongol helee medhgui durak setguulchu esvel tsaanaas ogson zaavar uu, eh ornii ariun dagshin baigliig suidlej bayjigsad l bn dag...
    202.9.41.76
    Мэдэгдсэн Хариулах
  • xa xa XA XA XA.  2018-03-18 00:35:32
    xa xa XA XA XA.
    150.129.140.73
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2018-03-17 09:21:21
    Алтыг олборлодоггүй, үйлдвэрлэдэг байсан юм уу???
    103.26.194.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-17 07:40:08
    Алт үйлдвэрлэгчид гэнэ үү? Энэ чинь ёстой дэлхийд байхгүй, Монголыг аврах мундаг хүмүүс байна уу, үгүй юу? Олборлогч гээч дээ.
    202.9.43.244
    Мэдэгдсэн Хариулах
    • Өрөвдмөөо 2018-03-17 09:08:58
      Яг зөв
      202.9.42.198
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-17 06:52:59
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2018-03-18 02:00:50
      ТАВАН Ч ТАНХИМТАЙ БОЛООД ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ЗОГСООХГҮЙ. ЭДНИЙГ ШУУД ЦАВЧДАГ ДИКТАТУР ХЭРЭГТЭЙ.
      66.181.165.246
      Мэдэгдсэн Хариулах