Ж.Мөнхбат аваргын нэрэмжит өсвөр үеийн УАШТ өнөөдөр эхэлнэ
Чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд эхэлнэ. Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо сан” хамтран зохион байгуулж байгаа юм.

“Мехико-1968” олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрлөөр Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Д.Сэрээтэр нар хүрэл медаль хүртсэний түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа энэ жилийн тэмцээн нь онцлогтой. Өнөөдөр хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92, охидын 43, 49, 57, 65, 73, маргааш хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болно.

Мөн өнөөдөр 17:00 цагт тэмцээний нээлтийн ажиллагаа болох бөгөөд Мехикогийн олимпийн медальтнууддаа хүндэтгэл үзүүлнэ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.