20 жил эрэлттэй байх 10 мэргэжил

Хаврын улирал ойртоход ахлах ангийн сурагчдын урд нэгэн хаалга нээгддэг билээ. Ирээдүйн мэргэжил, амьдралынхаа сонголтыг хийх хариуцлагатай мөч хаяанд ирдэг. Харин та мэргэжлээ сонгосон уу.

Мэргэжил бүхэн сайхан. Гэвч өөрийн хүсэл сонирхлын дагуу, нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлийг сонгоно гэдэг бас л төвлөрч, төлөвлөж байж шийдэх нухацтай асуудал. Хайран дөрвөн жилээ хий дэмий үрэхгүйн тулд дэлхийн чиг хандлага хаашаа явж буйг судалж байж, ирээдүйгээ сонгоход буруудахгүй биз ээ. Тэгвэл энэ онд болон ирэх 20 жилд дэлхий нийтэд хамгийн эрэлттэй байх 10 мэргэжлийг танд санал болгож байна.
 


ИНЖЕНЕР

 

Улсын хөгжлийг инже­нерүүд тодорхойлдог. Тэд шинийг санаачлагч, бүтээн байгуулагчид байдаг аж. Тэг­вэл өнөөдөр Монголд төдийгүй дэлхийд инженерийн хаанчлалын үе иржээ. Учир нь  автоматчилагдсан үйлдвэрлэл ид хөгжиж байгаа энэ үед сайн бэлтгэгдсэн инженерүүд л хамгийн дээд төвшний удирд­­лагыг гартаа авч, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг залах юм. Ялангуяа, уул уурхай, авто, биологийн чиглэлийн чадварлаг инженерүүд төгсөөд ажлын байр элбэгээс гадна цалин хангамжийн хувьд бусад боловсон хүчнээс илүү байдаг юм байна.

 

IT ПРОГРАММ ХАНГАМЖ

 

Инженерүүдийн дотроос мэдээллийн эрин зуунд IT инженерүүд хамгийн эрэлттэй байх аж. Төрөл бүрийн компьютер, ухаалаг утас, харилцаа холбоог эрхэмлэх болсон үед программ хангамжийн зах зээл хамгийн ашигтай, ирээдүйтэй, хөгжих салбар гэж судлаачид үзжээ.



ЭМЧ


Эрүүл мэнд эрхэм баян. Тиймээс дэлхийн хөгжил хаашаа тэмүүлж, хэрхэн өөрчлөгдсөн ч эрэлттэй байх эхний мэргэжил нь эмч аж. Ирээдүйн эмч нар ана­гаах ухааны нарийн мэд­лэгтэй бай­гаад зогсохгүй орчин үеийн  электроник, био­техно­логийн сал­барт гүнзгий нэвтрэх шаард­лагатай болж байна. Чухам ийм эмч нар л үйлч­­лүүлэгчдийнхээ хайр, та­лархлыг хүлээхээс гадна амьд­ралын баталгаа нь ганхахгүй байх юм.



АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖЕР

 

Хүн амын аж амьдрал дээшлэхийн хэрээр аялан жуулчлах хүсэл тэмүүлэл нь нэмэгддэг жамтай. Жуулчдыг зөв чиглүүлэх, аяллын зохистой маршрут сонгох, тэдний ая тухыг дээд зэргээр хангах нь зөвхөн мэргэжлийн менежерийн л хүч хүрэх ажил билээ.

 

ЭДИЙН ЗАСАГЧ

 

Зах зээлийн өрсөлдөөн дээд цэгтээ хүрсэн энэ үед хамгийн сайн эдийн засагчдаар тухайн компанийг дүгнэж болно. Санхүүгийн нарийн мэдлэгтэй эдийн за­сагч, нягтлан бодогч нар ирэх жи­л­үү­дэд эрэлттэй байх аж. Тэд компа­нийнхаа тайлан тооцоог гар­га­хаас гадна хамгийн сайн хөтөч, хэмнэгчид байдаг юм байна.

 

ЭКОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД

 

Тэд бол дэлхийн эзэд. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад тэдний оролцоо чухал. Тэгвэл дэлхий нийтэд экологийн мэргэжилтэн дутмаг байгаа юм. Энэ чиглэлээр төгссөн мэргэжилтэн байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдсэн дэлхийн шилдэг компаниудтай гэрээ байгуулж, дэлхийг тойрон аялах адал явдалт аялалд гарах юм.

 

ХИМИЧ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕР

 

Хүн төрөлхтний эрчим хүчний нөөц барагдаж байна. Эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, шинэ найдвартай эх үүсвэр бий болгох, нарны зайн үйлдвэрлэл, халаалтын шинэ систем зэрэг шинэ шийдэл, шинэ технологи шаардсан асуудал олон бий. Энэ бүгдийг химич, эрчим хүчний салбарынхан шийдэх боломжтой юм.

 

НАНОТЕХНОЛОГИЧ

 

Машин үйлдвэрлэл, анагаах ухаан, хүнсний үйлдвэрт нанотехнологич заавал байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг болжээ. Зөвхөн үйлдвэрлэлийн салбарт ч биш төрөл бүрийн робот, микросхемүүд идэвхжиж буй энэ цагт нанотехнологичдийн эрэлт ихэснэ гэж дэлхий харж байна.
 


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

 

Аливаа албан байгууллага бүр үйлчилгээний ажилтандаа мэргэжлийн байх шаардлагыг тавьдаг болжээ. Тиймээс ч энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургууль болон дамжаа борооны дараах мөөг шиг олширч байна. Монголд болон дэлхийд үйл ажиллагаа явуулах компаниуд байгаа цагт үйлчилгээний ажилтнууд хамгийн эрэлттэй байх юм байна.
 

PR СЭТГҮҮЛЧ

 

Сайн PR-гүйгээр нэг ч компани бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа борлуулах бо­ломжгүй. Гэхдээ энэ нь жинхэнэ мэргэжлийн хүмүүсийн л хийж чадах ажил. Иймээс энэ салбарынхан ямагт эрэлт хэрэгцээтэй, өндөр цалинтай байдагт гайхах юмгүй аж.

Зууны мэдээ
Ч.Гантулга

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-17 10:50:49
    СЕКС СУДЛААЧ ДЭЛГЭРҮҮЛЭГЧмэргэжил хэзээ ч орхигдохгүй шүү. нөгөө талаараа яшка нар шүү
    202.179.26.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-17 06:53:44
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах