Махны үнэ өсчээ

Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Судалгаагаар махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 400-550 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.

“Хархорин”  захад махны үнэ хамгийн хямд байна

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6240 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7550 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.5 хувиар буюу 395 төгрөг, үхрийн цул махны үнэ 6.3 хувиар буюу 545 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.8 хувиар буюу 450 төгрөгөөр, хонины цул махны үнэ 7.4 хувиар буюу 480 төгрөгөөр тус тус өсчээ. Ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5400 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. 

Төмс, хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 0.7 хувиар буюу 10 төгрөгөөр буурч, харин төмс 3.8 хувиар буюу 35 төгрөгөөр, хүрэн манжин 0.8 хувиар буюу 15 төгрөгөөр өсчээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-18 11:49:59
    Тэтгэвэрийн хөгшчүүлийн хэдэн төгрөгийг хумслах гэж мах болон өргөн хэрэглээний үнээ дээр л нэмэж аваад сэтгэлэн ханаагүй хавраас цалин нэмэхээр бас л бараа хү...
    59.153.114.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCNIN  2018-03-17 19:10:46
    ondor hogjiltei tsalin saitai ornii jishgeer bna shyy dee hymyys maani yaj amidardag yum be .. mongold hynsnii zohitsuulalt alga .. mongol maxnii oron shyy dee ...
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах