Өнөөдөр монгол цэргийн баярын өдөр

“Монгол цэргийн өдөр” буюу бидний нэршиж заншсанаар Цэргийн баяр өнөөдөр тохиож байна.

Өдгөөгөөс 97 жилийн тэртээ 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан түүхтэй билээ. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор, 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн юм.

Хожим нь 2003 онд Улсын Их Хурал “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль батлан гаргаж, гуравдугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгож, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Хүннү гүрний морьтон баатруудын аугаа их сүр хүчийг залгамжлан Монголын өргөн уудам тал нутгаар нүүдэллэн аж төрөх тархай бутархай овог аймгуудыг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулан, өвөг дээдсийнхээ гэрээслэл, сургаалийг ёсчилсон хүн төрөлхтөний хоёр дахь мянганы аугаа суут хүн болох Эзэн Богд Чингис хааны төрийг төвшитгөх алсын хараатай мэргэн бодлого Монгол цэргийн сүр хүч, байлдах урлагийн гайхамшигийг дэлхий дахинаа таниулсаныг олон зууны буурал түүх, намтар хойч үедээ нэхэн өгүүлдэг. Монгол Улс төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойших нэгэн зууны турш Монголын Зэвсэгт хүчин эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа, түшиг тулгуур байсаар ирсэн бахархалт түүхтэй билээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • архиддаг өдөр 2018-03-19 01:42:13
    баяр нь ч баяр ... гэхдээ залуу хөгшингүй, эр эмгүй бүгдээрээ, хавтгайгаараа архиддаг өдөр болчихоод л байх шиг ... арай л бишээ
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах