Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос 1 аварга, 4 арслан, 2 гарьд, 3 заан, 9 харцага, 27 начин нийт 46 улсын цолтон магнайлан барилдсан юм.
Барилдааны бүртгэл хоёр өдөр цахимаар явагдсан бөгөөд бөхийн тоо илүү гарсан учир олон сумын цолтон багталгүй хасагджээ. Зэвсэгт хүчнийхээ ойд Алдар спорт хорооны бөхчүүд олноор оролцон барилдсан бол улсын арслан Д.Ганхуяг ерөнхий хөлийн цэцээр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй зохион байгуулалтад ажиллав.
Батсуурь арслан нэгийн даваанд Алдар спорт хорооны бөх, сумын заан Б.Сосорбарамд өвдөг шороодсон. Булган аймгийн начин Э.Сумъяабат у.н Б.Ганхуягийг давхар хаман дайраад давсан бол Хөвсгөлийн аймгийн начин Э.Өлзийсайхан у.н Ш.Шинэбаярыг бужигнуулсаар хаяв. Мөн Өвөрхангайн а.н Н.Загархорол у.н Б.Сугаржаргалыг, Архангайн а.н Р.Бэхбат у.н Б.Бадамсүрэнг, Хөвсгөлийн а.н Га.Бат-Эрдэнэ у.н Б.Дэлгэрсайханыг тус тус давжээ, нэгийн даваанд... Га-Бат-Эрдэнэ дараагийн даваанд гарьд Бат-Эрдэнийг хаясан. Мөн Сүхбаатарын С.Буянсүрэн Батмөнх заанаар давсан. Завханы а.х М.Лхагвагэрэл у.х Х.Гантулгыг энэ даваанд бас хаяв.
Завханы нэмэх начин М.Амарсанаа у.х Н.Батзаяагаар хоёр давжээ. У.н Л.Шинэбаатар хүзүүний гэмтэл нь сэдэрсэн тул эмчийн магадлагаагаар барилдааныг орхиж, хоёрын даваанд түүнтэй оноолт таарсан а.з П.Өсөхбаатарыг давуулав.
Өчигдөр зодоглосон бөхчүүдээс хамгийн ахмад нь Цогзолдорж начин, Уламбаяр харцага хоёр байлаа. Цогзолдорж начин хоёрын даваанд а.х Н.Энхжаргалыг хөлд нь ороход дагуулж ширвээд тохойлдуулчихсан. Харин Уламбаяр харцага дөрөв давж, тавын даваанд аварга Санжаадамбад амлуулан унав. Түүнийг давах тоолонд үзэгчид баяр хүргэн алга ташин урам нэмж байлаа.. Энэ бол насыг нь, барилдааныг нь, бөхийн яс чанарыг нь хүндэтгэсэн хэрэг биз ээ.
Барилдааны хамгийн даацтай бөгөөд "ганган" мэх нь зургаагийн даваанд начин Анар Бүрэнтөгс арсланг, харцага Хангай арслан Пүрэвдагвыг давсан агшин байлаа.
Мөнхбаатар арслан дунд шөвгийн наймд шалгараад мөн эмчийн магадлагаагаар барилдааныг орхисон юм.
Ийнхүү ЗХ-ний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан 256 бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай найман даван түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Д.Анар нар шалгарлаа.
Эх сурвалж: МҮБХ