Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эрэгтэйчүүдийн талаарх зарим тоон мэдээллийг инфографикаар гаргасан байна.
Өнөөдөр нийт хүн амын 1,562.400 нь эрэгтэйчүүд байна. Мөн Монгол эрэгтэйчүүдийн 65 хувь нь хотод, 35 хувь хөдөө амьдардаг аж. Түүнчлэн 18-29 насны залуусын 21.2 хувь нь цэргийн алба хаасан бол 60-аас дээш насны эрчүүдийн дийлэнх нь буюу 86.9 хувь нь цэргийн алба хаасан гэсэн судалгаа гарчээ.
Энэ мэт сонирхолтой тоо баримтуудыг хүргэе.
Г.Зул