ДЭЛХИЙН ЦОМ: Монголын баг ХҮРЭЛ медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралтын өдрүүдэдЯпоны Такасаки хотын “Takasaki Arena”-д боллоо. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед гэсэн найман орны баг өрсөлдсөн юм. 

Монголын эмэгтэй бөхчүүд өчигдөр “В” хэсэгт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. Манай бүсгүйчүүд Сэм авгын бүсгүйчүүдийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл хүрэл медалийн төлөөх гурав дахь удаагийн уулзалтад манай бүсгүйчүүд 6:4-өөр яллаа.

Манайхнаас 50 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл эхлээд Виктория Энтонид 2:8-аар ялагдсан ч удаах дөрвөн барилдаанд ОУХМ Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалж сөхрүүлснээр тоог 4:1 болгосон. Үүний дараа гавьяат тамирчин П.Орхон Мэллори Велтэд 9:11-ээр, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Форрест Молинарид цэвэр ялагдснаар байдал тун эвгүйтсэн. Харин 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Тамыра Менсад 0:5-аар ялагдаж явсан ч мушгиж хоёр оноо аваад тэндээсээ даралтад оруулж багтаа тун чухал ялалтыг авчирлаа. Улмаар гавьяат тамирчин О.Насанбурмаа Виктория Фрэнсисийг 11:3-аар буулган авснаар манай бүсгүйчүүд ялах нь тодорхой болсон юм. Сүүлийн барилдаанд спортын мастер О.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйд оноогоор цэвэр ялагдав.

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Монгол - АНУ 6:4

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Виктория Энтони 2:8
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант 10:6
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жакарра Винчестер 9:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Аллисон Рэган 10:0
59 кг: Баатаржавын Шоовдор - Кайла Миракле 5:4
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Мэллори Велт 9:11
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Форрест Молинари цэвэр ялагдсан
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Тамыра Менса цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа - Виктория Фрэнсис 11:3
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Аделине Грэй 0:10

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочмн 2018-04-05 03:05:24
    дас хосбаяраа яагаад чимээгүй болчихвоо японуудаас болоод миний тамирчин юу яачихлаа гээд ,,,
    124.158.124.237
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-21 10:39:25
    чөлөөт бөхийн холбоо дасгажуулагч хосбаяр нар -2 тамирчинийхаа хиисэн үйлдэлийн талаар мэдээлэл өгнө үү
    124.158.124.237
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-20 11:28:26
    орхон насанбурмаа хоёр яасанаа хэлээч нүдний булайнууд минь
    124.158.124.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Zev 2018-03-19 09:28:15
    Amjilt. Mongol ohid sain bainaa.
    27.123.212.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-18 15:39:02
    чөлөөтийн эмэгтэй баг энэ сарын шилдэгт шалгарах байх
    182.160.34.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-18 12:57:05
    3 жил дараалан америк гэж их гүрнийг манай бүсгүйчүүд нам дарж хүрэл авч байна ,үнэхээр бахархмаар
    182.160.34.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-18 12:48:39
    америк гэдэг ямар гурэн билээ манайх юу билээ унэхээр бахархмаар бна орхон яах вэ еертее дугнэлт хийнэ биз манай хуухнууд унэхээр бахархмаар шуу баярлаж сур
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • aagii 2018-03-18 10:40:18
    Manai avarguudiig sudalsan baina daa
    66.181.161.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2018-03-18 10:12:43
    Тэр 10 :0 -ийг бол шууд хасах хэрэгтэй.
    202.9.42.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Маш муу 2018-03-18 08:22:35
    Угаасаа манайхан их муу шүү дээ, аз нь таарч дээ
    139.5.216.24
    Мэдэгдсэн Хариулах
    • атаархаад үхлээ юу 2018-03-19 11:46:43
      3 жил дараалан америкийг ялж байна.
      124.41.67.231
      Мэдэгдсэн Хариулах
  • Batkhuu 2018-03-18 08:13:07
    Sain bn. Mundag bn
    202.9.41.236
    Мэдэгдсэн Хариулах