Б.Ганболд паралимпийн 10 км-т уралдаж 14 дүгээр байрт оров

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн  паралимпийн наадамд Монгол Улсын пара гүйлтийн тамирчин Б.Ганболд эх орноо төлөөлөн оролцож, гурван зайд уралдан тэмцээнээ өндөрлүүллээ. 

Манай тамирчин энэ сарын 12-ны өдөр гүйлтийн цанын тэших текникээр 20 километрийн зайд  уралдаж, 16 дугаар байрт, 14-нд цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 3:58.05 секундын амжилтаар 14 дүгээр байрт орсон юм.

Тэгвэл Б.Ганболд өчигдөр/03.17/ сүүлийн зайндаа буюу 10 км-ын зайд уралдаж,  14 дүгээр байрт шалгарсан байна. Тэрбээр 30:10.1 минутын хугацаанд замаа дуусгаж, тэргүүлэгчээс гурван минутын алдагдалтайгаар барианд оржээ. 

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-03-19 00:53:35
    Ядарсан айлын задарсан хүүхдүүд
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах