Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 жолоочийг саатуулжээ

Өнгөрөгч баяр, амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 350 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан байна.

Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 21 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд тэр дундаа дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 6 осол, явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол тус тус бүртгэгджээ. Тухайлбал:

  • СХД-ийн нутаг Толгойтын хуучин эцсийн замд T.Vitz маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоодож T.Pruis, T.Premio автомашинуудтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 2 том хүн, 2 хүүхэд гэмтсэн, 
  • Мөн СХД-ийн нутаг Хар хорин захын хойд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 
Мөн гуравдугаар сарын 17-ны 23:00 цагийн орчим БГД-ийн нутаг Телевизийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч нэр, оршин суух хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхиж явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн уг хэргийг T.Pruis-20 маркийн автомашины жолооч Г үйлдсэн болохыг тогтоон шалгаж байна.  

Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллажээ.

Эх сурвалж: ЗЦА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.