25 наснаас хойш гоо сайхандаа хэрхэн анхаарах вэ

Бүсгүй хүний залуу нас гэдэг амьдарлынх нь алтан үе байдаг. Гэхдээ энэ нь тун богинохон. 25 наснаас хойш цаг хугацаа таны гоо сайхан төрх, гуалиг бие дээр чинь мөрөө үлдээж эхэлдэг. Гэхдээ бүсгүйчүүд минь санаа зовох хэрэггүй. Та доорх мэдээллийг уншиснаар тэр цаг хугацааны мөрийг бүдгэрүүлж болох боломжтой.

25-аас дээш нас:

Арьс арчилгааг тогтмол хийж байх хэрэгтэй. Нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгчээс гадна өдөр, шөнийн тос байнга хэрэглэж занш. Долоо хоногт 1-2 удаа сkраб хэрэглэж, жилд 1-3 удаа гоо сайхны курс эмчилгээ (хүчилтөрөгчийн аппаратанд орох, бумбатай иллэг, өөх задлах иллэг гэх мэт) хийлгэж байгаарай. Мөн нар салхинаас байнга хамгаалж занших нь чухал. Нүүрний тос авахдаа хуурамч бус оригинал ургамлын гаралтайг нь сонгоорой. Энэ төрлийн тос арьсны уян зөөлөн чанарыг хадгалдаг. Химийн гаралтай бүтээгдэхүүн энэ тал дээр харьцангуй бага үр дүнтэй байдаг. Биеийнхээ галбарийг хадгалж үлдэе гэвэл иог болон спортоор хичээллэ. 25-аас дээш насанд биологийн жамаар булчин суларч, бодисын солилцооны үйл ажиллагаа удааширч, таргалах нь амархан болдог. Үүнээс гадна амьдарлын хэвшил нь ихээхэн нөлөөлдөг байна. Хоол хүнсэндээ анхаарч эрүүл хооллолтоор хооллох нь маш чухал. Мөн А,Е, С амин дэмээр баялаг хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.

34-45 нас:

Төгс төгөлдөр 33 нас баяртай. Эмэгтэй хүний хувьд 34 насанд биологийн шинэ мөчлөг эхэлдэг. Хөгшрөлтийн эсрэг бэлдмэл, бүтээгдэхүүн, косметик чинь нэмэгдэх болно. Хүний биеийн 40 хувь, арьсны 75 хувийг бүрдүүлдэг каллоген буюу судалт уураг багассан байдаг. Эрдэмтдийн тооцоолсноор 25 наснаас хойш каллоген жил тутам 1.5%-аар багассаар 40 хүрэхэд 1/3%-ийг алдсан байдаг. Үүний улмаас арьс уян хатан чанараа алдаж, үрчлээтдэг гэнэ. Тиймээс гоо сайхан, эрүүл, толигор арьсаа хадгалж үлдье гэвэл каллогенд мөнгө зарах хэрэгтэй. Мөн биеийн жингийн хэлбэлзлээс болж арьс суларч, унжсан байдаг болохоор арьс чангалах иллэг, аппаратад орох, саунд сууж сүүн болон зөгийн балтай иллэг хийлгэж байгаарай. Спортоор хичээллэх, саунд орох, бүжиглэх гэх мэт эрчимтэй хөдөлгөөнөөр хөлсөө сайн гаргаж чадвал нүхжилт арьс унчих гэх мэт асуудлаас тойроод гарах нь.

Яг энэ наснаас хэтрэхгүйгээр нүүрний иог хийж эхлэх хэрэгтэй. Тууштай байнга хийснээр та 20 насандаа буцаад очих боломжтой юм. Гадны биет арьсандаа шахуулах, мэс ажилбар хийлгэхээс татгалзаарай.

45-аас дээш нас:

Энэ насанд гоо сайхнаас илүү эрүүл мэндээ бодох үе. Дураараа хоолын дэглэм барьж болохгүй, эмчийн зөвлөгөөг дагаж байх хэрэгтэй. Ерөнхийдөө 7 хоногт 1 удаа скраб хэрэглэж, 1 удаа нүүрний иллэг хийлгэнэ. Стрэсдэж ядрах нь арьс хөгширөх маш том шалтгаан болдог байна. Стрэсстэх үедээ үр хүүхдээ юмуу эсвэл хайртай дотны хэн нэгнээ нүдэндээ төсөөлөн бодож инээмсэглэж байгаарай. 48-50 насанд арьсны үрчлээг хөгшрөлтийн эсрэг бэлдмэлээр аргацаах боломжгүй болдог учраас арьс индүүдэх, үрчлээ тэнийлгэх мэтийн аппаратны үйлчилгээ хийлгэж болно. Туршлагатай, мэргэжлийн хүнтэй хамтарч чадвал энэ төрлийн аппарат нь арьсны үрчлээг 30-40 %-иар багасгадаг. Эцэст нь гоо сайхнаа удаан хадгалж авч үлдэх хамгийн шилдэг арга бол эрүүл зохистой хооллолт, байнгын эрчимтэй хөдөлгөөн, эрт унтаж амрах гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.