Иргэдийн таалдаггүй улстөрчид энэ байна

МЭК судалгааны бай­гуул­лагаас нэгэн су­дал­гааны ажил хийжээ. Энэ хүрээнд Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид гэсэн “номинаци”-аар иргэдийн нэрлэсэн улстөрчдийг зарласан байна.

Энэхүү судалгааг МЭК судалгааны бай­гуул­­лага ямар нам, бай­гуул­лага, хувь хү­ний захиал­гаар бус, өөрс­дийн санхүүжилтээр гүй­цэт­гэсэн гэдгийг онцолжээ. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сон­гуулийн насны 800 хүнээс 2018 оны гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан гэнэ.

Үйл ажиллагаа нь таа­лагддаггүй улстөрчдийг УИХ-ын дарга М.Энх­болд тэргүүлсэн байна. Тэрээр Ерөнхий сайд бай­сан, одоо хууль тог­тоох байгууллагын тэр­гүүн хийж байгаа, бас эрх баригч намын даргаар хоёр ч удаа ажилласан хүн. Тэгэхээр М.Энхболдын хувьд иргэдэд таалагддаг, шилдэг улстөрчдийн жагсаалтад бичигддэггүй юм гэхэд ийм улстөрч­дийг тэргүүлнэ гэдэг со­нин, хачин л дүн байгаа юм. Гэхдээ түүнийг ингэж дүгнэсэн нь УИХ-ын нэр хүнд тааруухан байгаатай холбоотой байж болох юм. Мөн М.Энхболдоос эртнээс “зүүгдэж” ир­сэн өвлийн морин урал­даан, нийслэлийн газрын асуудал зэрэг ч нэрмээс болсон байхыг үгүйсгэхгүй.

Энэ жагсаалтын хоёрдугаарт УИХ-ын гишүүн Д.Гантулга оржээ. 2016 онд дөнгөж сонгогдоод УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгд­дэг байсан энэ за­лууг өдгөө “бандааш” Ган­тулга гэдэг болсон. Д.Гантулгын талаар яриад байх зүйл үүнээс өөр үгүй. Товчхондоо, Д.Гантулгаас болж энэ УИХ-ын нэр хүнд навс унаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Судалгаанд хамрагд­сан иргэд Д.Гантулгын араас Ц.Нямдоржийг хамгийн таалагддаггүй улстөрчөөр нэрлэсэн байна. Тэрээр үе үе дуугарч зарим нэг асуудалд огцом байр сууриа илэрхийлэх нь бий. Гэвч дэндүү шу­дарга, хатуу үгээ үйлд­лээр биелүүлэхдээ баа­хан тааруу байж мэдэ­хээр байгаа юм.  Учир нь шүүмжлээд байдаг сэд­вүүдэд нь түүнтэй хамаа­рал бүхий этгээд, эсвэл өөрөө холбогдчихсон тууж яваа тохиолдол хэд хэд дуулдсан. Хэ­зээ ч эцэслэгддэггүй Ц.Ням­доржийн талаарх мэдээлэл олон нийтэд эргэлзээ төрүүлдэг байж мэднэ.

Жагсаалтын дөрөв­дүгээрт Нийслэлийн Засаг дарга Су.Батболд бичигдсэн байна. УИХ-ын гишүүнээр хэд хэд сон­гогдсон тэрээр улс төрийн туршлага арвинтай хүн.

Тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдэж, нам нь ялсны дараа Нийслэлийн Засаг даргаар гэнэт томилогдсон. Гэвч Су.Батболд хууль тогтоох байгууллагын гишүүн байх, гүйцэтгэх засаг­лалын тэргүүн байх хоёрын ялгааг нэг салгахгүй явсаар өнөөд­рийг хүрсэн байж мэдэх юм. Учир нь Улаанбаатар хот бол улсын доторх улс шүү дээ. Нөгөөтэйгүүр улстөрчдөд, ялангуяа тэргүүлэх улстөрчид заавал байх ёстой харизм гэдэг юм Су.Батболдоос харагддаггүй.

Уг нь тэр ажиллаад л байдаг. Гэвч иргэд түүнээс МАН-ын сонгуулийн үеэр амла­сан  “Аз жаргалтай Улаан­баатар” хэзээ бий болохыг л хүлээж байгаа нь мэдээж юм.

Тэдний араас Ч.Сайхан­билэг, Э.Бат-Үүл, С.Баяр­цогт, Ж.Эрдэнэ­бат, Д.Оюун­хорол, У.Хүрэлсүх нарыг нэрлэжээ.Ер нь тэгээд иргэд таалахгүй байна гэдэг ганц нэг гол шалгуураас л болж байгааг энэ улстөрчид мэдрэх хэрэгтэй байх.

Юу гэвэл, улстөрч­дийн ёс зүй, этекийн асуу­дал л энэ “номи­наци”-ийг шалгаруулсан байна. Нэг үгээр, эдгээр улстөрчдийн хэлж байгаа нь хийж байгаатайгаа хэр зэрэг нийцэж байгааг судалгаанд хамрагдсан хүмүүс шалгуураа болго­жээ гэж ойлгож болохоор байна.

Дээрээс нь УИХ-ын гишүүн “бандааш” Д.Гантулгын үйлдэл шиг ёс суртахууны алдаа УИХ-ыг бүхэлд нь харлуулж, 76 гишүүнийг бүгдийг нь ч энэ жагсаалт руу түлхэж мэдэхээр байгааг бас анзаарч болох юм.



Зууны мэдээ
Б.Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-24 03:08:34
    Баттулга ажил хийх гээд зүтгэж л байна ш дээ хөөрхий,
  • sd 2018-03-20 12:23:45
    otgonbayr luuvirchin yaasn be
  • зочин 2018-03-20 08:12:48
    Х.Баттулга, С.Эрдэнэ нар хаачваа,,, хаанаас шидсэн чулуу нь тодорхой болж байна даа,ха ха ха,, Хүмүүс энэ 2 луйварчинд гэнэт итгэдэг болчоо юу, хэ хэ хэ
  • Zochin 2018-03-20 08:04:45
    Battulga