МХБ-д санхүүгийн шалгалт оруулж, 112.6 сая төгрөгийн акт тавьлаа
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Хөрөнгийн бирж/МХБ/ ТӨХК-ийн 2011-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Байцаагч МХБ-ийн тухайн үеийн/2011-2013/ удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн үзэж 112.6 сая төгрөгийн акт тавьсан байна.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч “Гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлж, зориулалтын бусаар зарцуулсан зардлууд нэлээд байна. Тодруулбал, Шагнал урамшуулалыг дотоод журмаар зохицуулдаг байсан. Ингэхдээ ажлын үр дүнгээс үл хамааран тус компанид 3 сар ажилласан бол цалингийн 50 хувь, 6 сар ажилласан бол 100 хувь, харин удирдах албан тушаалтнууд хоёр сарын цалин болон түүнээс дээш хэмжээнд урамшуулдаг байсан зөрчил илэрсэн. Нийт тэтгэмж, урамшуулал шагналд зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж 62,7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэхээр болсон. Мөн Албаны хэрэгцээнд гүйцэтгэх захирал машин унах эрхтэй байтал гурван орлогч захирал мөн албаны машин хэрэглэсэн. Ингэхдээ 16,8 литрээс илүүгүй шатахууны зарцуулалттай автомашин хэрэглэх ёстой гэсэн тогтоолыг зөрчин 22 литр шатахуун зарцуулдаг жийп машин унадаг байсан байна. Мөн гар утасны төлбөрийн хувьд гүйцэтгэх захирал сард 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянга, гэх мэт ярианы эрхтэй байхыг ТУЗ-аас баталжээ. Гэтэл үүнийгээ хэтрүүлэн хэрэглэсэн явдал их байна. Түүнчлэн гүйцэтгэх захирлын нэр дээр сард 20 мянган ам.долларын эрхтэй карт байдаг. Үүнийг албан томилолт зэрэгт ашиглах ёстой байтал зориулалтын бусаар хувийн  хэрэгцээг хангах зорилгоор ашигласан нь тогтоогдсон юм” гэв.

Тиймээс МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтайд зориулалтын бусаар ашигласан 17 сая төгрөгийг төлөх нь зүйтэй хэмээн акт тавьсан байна. Үүнээс гадна МХБ-ийн удирдлагууд бялдаржуулах клубт хичээллэх төлбөр болох 3 сая төгрөгийг компаниас гаргуулсан зөрчил илэрсэн гэдгийг НМХГ-ийн байцаагчид мэдэгдлээ.

Х.Алтайгийн хувьд 2014 оны эхэнд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ТУЗ түүний хүсэлтийг хүлээн авснаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан билээ. Гэвч түүнийг хийж эхлүүлсэн ажлаа дүгнүүлэлгүй албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь буруу хэмээн тухайн үед шүүмжилж байлаа.

Тодруулбал,  2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд Төрийн өмчийн хороо, “Лондонгийн хөрөнгийн бирж групп” ХХК, Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хооронд Стратеги хамтын ажиллагааны Ажлын мастер гэрээ-г гурван жилийн хугацаатай байгуулжээ. Энэ гэрээний дагуу Монголын хөрөнгийн биржид “Миллениум Ай-Ти” систем суурилуулах ажил эхэлсэн байна.

Х.Алтайгийн хувьд энэ ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулан МХБ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг ч тухайн ажлын дүгнэх /2014 оны 4 дүгээр сарын 7/ өдөр болохоос өмнө албан тушаалаа хүлээн өгсөн нь хариуцлагаас зугтах гэсэн далд санаа байна уу гэх утга бүхий мэдээллүүд цахим хуудаснаа нийтлэгдэж байсан билээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zorilgo 2014-08-21 11:06:35
    Bid solcialism-iin uyd amidraad baina uu esvel orchin tsagt amidraad biana uu? Iimhen zardal gargah yostoi. Harin ch baga zartsuulsan biana. Humuus buhimdahaas ch yahav dee. Yaduuchuudiin uls hoino. Unoodriin sanhuugiin tailan, ungorson jiluudiin sanhuugi
    202.131.0.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-21 08:54:57
    Иш энэ муу ангаахай юугаа мэдэхэв дээ зайлуул. Өгөхөөр нь залгичаа биз . Зайлуул
    202.179.29.133
    Мэдэгдсэн Хариулах
  • СУРГАМЖ 2014-08-21 01:50:28
    ГАДААДАД СУРГУУЛЬ ТӨГССӨН, БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУЧУУДЫГ ШУУД ДАРГА БОЛГОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЭХНИЙ 5-10 ЖИЛ ХАМГИЙН ДООД ШАТНААС БҮР ДЭЭД ТАЛ НЬ ГЭХЭД ОРЛОГЧ ДАРГА ХҮРТЭЛ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. НАС НЬ 40 ХҮРЭХ ҮЕЭС Л БАЙГУУЛЛАГА УДИРДУУЛЖ БОЛНО. ЭНЭ БОЛ ХҮНИЙ АМ
    202.179.14.32
    Мэдэгдсэн Хариулах