Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ-ууд хэвлэлийн хурал зарлалаа
Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт:
Монгол, Японы төв “Тогтвортой хот суурин ба ой-Хүүхэд залуучуудын оролцо” зөвлөгөөн болно.

09:00 цагт: ХХААХҮЯ-нд “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: "Корпорэйт Конвэйшн центр"-т “Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар, зөвлөгөөн - 2018” болно.

09:00 цагт: Төрийн ордонд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлөөс “Монгол Улсын шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц” зөвлөгөөн зохион байгуулна.

10:00 цагт: НМХГ-т арьс, гоо заслын эмнэлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд "Ирээдүйн мистер" аварга шалгаруулах тэмцээний талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ГХЯ-нд ОХУ-ын “Росгеолфонд”-ын архивд хадгалагдаж буй 1960-1990 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны тайланг Монголын талд шилжүүлэн өгөх ёслол болно.

11:00 цагт: “Үндэсний мэдээлийн төв”-д Монголын усний түншлэл ТББ-аас "Улс-Хөгжил" хүүхэд залуучуудын анхдугаар чуулганы талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Сансар Од Эрхсийн ордонд Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиолдуулан ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс “Би ирээдүйн сансрын нисэгч”гар зургийн уралдааны шилдгүүдийг тодруулна.

12:00 цагт: Үйлдвэрлэл технологийн дээд сургуульд Монголын хүнсчдийн холбооноос бялуу чимэх, мах шулах, ангилах чиглэлээр ажил, мэргэжлийн уралдаан зохион байгуулна.

12:00 цагт: Төрийн ордонд Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНТУ-ын Шадар сайдыг хүлээн авч уулзана.

13:00 цагт: УДБЭТ-т тус театрын 55 жилийн ойн хүрээнд "Үе үеийн удирдаачтай уулзах өдөрлөг" болно.

13:00 цагт: "Emart" худалдааны төвийн “DuDu музей”-д Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиолдуулан “Би Сансарт ниснэ”өдөрлөг болно.

14:00 цагт: Хүүхдийн төв номын сангийн Уншлагын танхимд “XX зууны хүүрнэл зохиолын шинэ хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.

15:00 цагт: Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" галерейд "Дэлхийн яруу найргийн өдөр"-т зориулан "Уран бичлэгийн үзэсгэлэн, Яруу найргийн уншлага" арга хэмжээ болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хууль хяналтын байгууллагын алдаатай үйл ажиллагаа, шүүхийн шударга бус байдлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Алтан гадас 10” олон улсын хүүхдийн урлагийн наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хурдан морины хаврын уралдааны талаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-21 16:11:29
    хуралдаад ямар хэрэг байна. хаалганы цаана гараад мартана. уяач малуудыг өөрийг нь сойгоод 40кг элё үүрүүлээд 40км гүйлгэ.
    103.26.194.188
    Мэдэгдсэн Хариулах