Авлигын эсрэг Хятадын шинэ “ЗЭВСЭГ”

Урд хөрш авлигатай хийх тулааныхаа зэр зэвсгийг хэрхэн “шинэчилж” буй талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ талаар тоймлон хүргэе.

Ши Жиньпиний хувьд Хятадын Ерөнхийлөгч болсны дараагаар өмнөө тавьсан томоохон зорилго нь авлигыг устгах дайралт байсан юм. Түүний энэ компани одоо өргөжин тэлж, сая сая хүний хүчээр авлигын эсрэг шинэ агентлаг болох алхмыг бүрдүүлжээ.

Үндэсний хяналтын хорооноос “Төрийн бүх албан хаагч төрийн хүч байх ёстой” гэж үзэж байгаа юм. Үүнд зөвхөн намын гишүүдийг ч хамааруулаагүй аж. Ингэснээр хяналтын албаныхнаас гурав дахин олон хүн энэ албанд зүтгэх юм.

Гэвч шүүмжлэгчдийн үзэж буйгаар ийнхүү шинэ бүрэлдэхүүний тоог нэмсэн нь Дээд шүүхээс ч илүү зэрэг зиндаанд хүргэж байна гэжээ. Тухайлбал, “Эмнэсти Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагаас энэ үйл явдлыг “Хятадад хүний эрхэнд системтэйгээр заналхийлж байна” гэв.
 

 АВЛИГЫН ЭСРЭГ ШИНЭ АГЕНТЛАГ

 

Авлигын эсрэг ийнхүү хөдөлж буй нь Хятадын хувьд шинэ зүйл биш. Коммунист намын сая илүү албаны хүмүүс угаасаа л дэг журамтай байсаар ирсэн.

Гэвч энэ нь хязгаартаа тулж, одоо өөрчлөгджээ. Өнөөдрийг хүртэлх гол үүргийг Коммунист намын Сахилгын хяналтын Төв хороо гүйцэтгэж байв.

Өөрөөр хэлбэл, авлига, хууль бус мөнгө, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, шүүхэд шилжүүлдэг байжээ. Ингэснээр тэд хоригдож, ял шийтгэлээ нэмүүлж, эсвэл цаазын ялаар шийтгүүлдэг байв.

Ноён Ши-гийн энэхүү компанийн ажиллагаан дор илчлэгдсэн хүмүүс гэвэл нэгэн цагт Хятадын томоохон улстөрчдийн нэг явсан Жоу Ёонканг (Zhou Yongkang), Бо Шилай (Bo Xilai) нар байлаа.

Тэгвэл шинээр үүсэж буй агентлаг нь төрийн бүх шатны албан байгууллага, тэр дундаа эмнэлэг, сургууль зэрэг газарт ч хяналтаа тавих юм.

Энэхүү агентлагийг Янг Шиаоду (Yang Xiaodu) толгойлох бөгөөд тэрээр дээрх хорооны орлогч даргаар ажиллаж байсан нэгэн юм.
 

Агентлагийн эрх, хүч

 

Тус агентлаг нь зэрэглэлээрээ Дээд шүүхээс ч өндөрт тавигдах аж. Мөн хяналт, шалгалт, мөрдөн байцаалт явуулахын зэрэгцээ шийтгэл оноох ч эрхтэй байх юм.

Түүнчлэн Засгийн газрын ямар ч албан тушаалтныг байцаах, хорих, хөрөнгийг битүүмжлэх эрх мэдэлтэй байхаар болжээ.

Ийнхүү урьд хожид үзэгдээгүй энэ хүч нь баривчилгааны системд ч өөрчлөлт оруулж байгаа юм. Өмнө нь shuanggui хэмээх нэртэй хуулийн хөтөлбөр хэрэгжиж, намын гишүүдийг байцаан хорьдог байсан бөгөөд тэднийг хэргээ хүлээх хүртэл хуульчид болоод гэр бүлийнхэнтэй нь холбоо тогтоолгодоггүй байсан юм.

Одоо дээрх хуулийн албан ёсны үйл ажиллагааг дээрх хорооноос liuzhi хэмээн нэрийг нь өөрчлөн хэрэгжүүлэх аж. Ингэхдээ сэжигтнүүдийг зургаан сар хүртэлх хугацаагаар хуулийн ямар нэгэн зөвлөгөө тусламжгүйгээр саатуулах юм.

Зууны мэдээ
Ж.Цогзолмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголын төлөө 2018-04-12 03:53:06
    Хүрэлсүх сайдаа одоо эхлүүлээд байгаа баривчилгаагаа үр дүнтэй дуусгавал Си Жинпин даргын ниитээр үнэлэгдэх үлгэр хөршид тод байгаа шүү
  • АНТИ эмнэсти 2018-03-24 03:21:17
    ХЯТАДАД Эмнэсти Интернэшнл ЗАЙЛНА ДАА. МОНГОЛД МӨН Ч ИХ ГАЙ БОЛСОНДОО. ЦААЗ ҮГҮЙ ХИЙСЭН. БОХИР УЛС ТӨРЧДИЙГ ХААЦАЙЛСАН ГЭЭД Л.
  • Ard 2018-03-23 13:15:03
    Mongol surraach
  • ЗОЧИН 2018-03-23 04:58:54
    Авилга авдаг газар бол,ШЕЗ ш дээ Лүндэндорж
  • .... 2018-03-22 09:14:59
    Хятад хүн олонтой учраас "Мод цавчихад холтос үсэрнэ" (Лес рубят, щепки летят) гэдэг орос ардын зүйр үг шиг дайвар золиосыг үл тоох ажээ!!!
  • Тунгаа 2018-03-22 06:16:25
    Албан тушаалын бизнесийг 1-рт тавиад ажлаа маш муу, буруу хийдэг төрийн албан хаагчид их олон болсон. Энд 1- рт шүүгч, прокурор мөрдөгч нар орно Тэдний ажил муу...
  • зочин 2018-03-22 04:40:53
    Авилгачдыг өршөөж болохгүй шүү, энэ бол улс орон хөгжих гол түлхүүр юм байна шүү дээ, Энэ засгийн газарт ард түмэн их итгэл хүлээлгэж байгаа шүү
    203.91.116.222
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-22 04:19:00
    Хүрэлсүх сайдаа одоо эхлүүлээд байгаа баривчилгаагаа үр дүнтэй дуусгавал Си Жинпин даргын ниитээр үнэлэгдэх үлгэр хөршид тод байгаа шүү