100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш  буюу гуравдугаар сарын 23-ны Баасан гарагийн 10:00 цагт  хуралдахаар товложээ. Энэ удаагийн хуралдаанаар "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих"  төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай,  100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах  ажлын хэсгийн танилцуулга -хэлэлцүүлэг , НИТХ-ын хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Дашрамд дурдахад "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг  өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлээр эхлүүлсэн. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1.6 жилийн хугацаатай Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаахаар болсон юм. Тэгвэл энэхүү ажлыг эрчимжүүлэх  болон шийдлээ хүлээсэн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг маргааш НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

НИХТ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ас 2018-03-22 12:29:50
    нуулгэнэ гэж зарчихаад юун судлах вэ лхамсурэн гэж зуу айлийг хувичилсан нухэр хахуул угээдл дуугай болнодоо