Орчин үеийн бүсгүйчүүд яагаад LG Electronics-ийг сонгодог вэ
LG-ийн ухаалаг шийдэл нь гэрийн ажлыг улам хөнгөвчилнө

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, цэвэр цэмцгэр, тухлаг орчныг бүсгүйчүүд голдуу бүрэлдүүлж байдаг. Тэд амттай хоол хийх гээд гэр орны бүхий л ажлыг нуруундаа үүрч байдаг. Гэсэн хэдий ч, одоо цагт эмэгтэйчүүд дан ганц гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгээд зогсохгүй, өдрөөс өдөрт албан тушаалын шатаар өгсөж, өдөр тутмын амьдралаа улам баялаг болгохын төлөө өөртөө илүү их цаг зарцуулдаг болсон. LG Electronics нь үргэлж тэргүүнд байх хүсэлтэй эмэгтэйчүүдийн хүслийг биелүүлж, таныг үргэлж дэвшин дээшлүүлэхийн төлөө өөрийн бүтээгдэхүүнийг зогсолтгүй сайжруулж байна.

Олон улсын судалгаагаар эмэгтэйчүүд долоо хоногт дунджаар 7,5 цаг, жилд 390 цагийг хоол хүнс бэлтгэхэд зориулдаг байна. Магадгүй манай улсад энэ тоо үүнээс ч их байж болно. Цаг их шаарддаг гээд бид ээжийн, эхнэрийн хийсэн амттай сайхан хоолноос холдож болохгүй шүү дээ.  Тиймээс эрчүүд бид ээждээ, эхнэртээ технологийн ухаалаг шийдлийг агуулсан гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнийг бэлэглэн, ажлыг нь улам хөнгөвчлөх хэрэгтэй болов уу. Үүний нэг нь LG Neo Chef богино долгионы зуух юм. Энэхүү богино долгионы зуух нь мах болон ногоог жигнэх, шарах, тараг бүрэх, амттан бэлтгэх гээд маш олон төрлийн үүргийг гүйцэтгэнэ. Бид хоолыг нэг саванд хийгээд тогтмол хутгаж, галыг нэмэгдүүлж эсвэл багасгаж, үндсэндээ гал тогооны өрөөнөөс салдаггүй. Харин энэхүү богино долгионы зуухтай байхад хоолонд тохирсон хэм, хугацааг сонгож та өөртөө эсвэл хүүхэдтэйгээ тоглох цаг гаргах боломжтой юм.



Та өөрийн хоббиндоо илүү их цагийг зарцуулж, угаах цэвэрлэх ажлын цагийг багасгаж болно. Ихэнх эмэгтэйчүүд гэр орны ажилтай зууралдах болон үр хүүхдэдээ хэчнээн цаг зарцуулдгийг анзаардаггүй. LG Electronics үүнийг шийдэх гарцыг олсон юм. Жишээлбэл, та TwinWash угаалгын машинд нэгэн зэрэг хоёр хувцас угааж, алтан цагаа хэмнэж болно. Төсөөлөөд үзье л дээ. Өвлийн улиралд дээд талд нь гадуур хувцсаа, доод талд хүүхдийн хувцсаа угааж болно. Хоёр угаах хүрд тус тусдаа ажилладаг. Тиймээс та угаах хоёр хүрдний тохиргоог өөрөөр тохируулах боломжтой.

Мөн та хуй салхины хүчээр гэрийн бүх тоосыг маш хурдан сорох боломжтой. LG Cord Zero тоос сорогч нь утасгүй ажиллах бөгөөд гэрийн хаана ч хүрч тоосыг үлдээлгүй сорно. Эмэгтэй хүнд зориулж хөнгөн, авсаархан, хэрэглэхэд тохиромжтойгоор зохион бүтээсэн тул таны ажлыг улам хөнгөвчилнө. Хивс, шал, тавилга гээд бүх зүйлийг та маш хурдан цэмцийлгэх болно.

“Өнөө үед эмэгтэйчүүд хүйсийн тэгш эрх эрчүүдтэй ижил болж, технологийн дэвшил нь эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог улам нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлэхэд туслах болсон. LG-ийн бүтээгдэхүүн нь таны гэр орондоо зарцуулах цагийг улам бага болгож, зорилгодоо хүрэхэд тань туслах болно” хэмээн LG Electronics Алмата Казахстаны Маркетингийн албаны захирал Наталья Новикова хэллээ. 
 
Бусдад түгээх
  • gplus