Улаанбаатар хотод өнөөдөр үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр.
Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Нэвтрэх