Монголын шигшээ баг ОУХБХ-ны шигшээ багийн өдрийн хүрээнд өчигдөр Малайзын талбайд зочлон тоглон, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр манай хөлбөмбөгчид анх удаа албан ёсны нөхөрсөг тоглолтоос оноо авлаа.
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан манай баг Малайзтай 2:2-оор тэнцсэн нь ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр авсан анхны оноо болон түүхэнд үлдэхээр болов. Манай шигшээ багаас П.Энхбилэг 42 дахь минутад О.Оюунбаатарын дамжуулалтаар тооны харьцааг тэнцүүлэн, эхний хагас өндөрлөсөн юм.
Шийдвэрлэх үед талбайн эзэд дахин тэргүүллийг авсан ч “Талын хөх чононууд”-аас 8 дугаартай С.Ганхуяг чөлөөт цохилтоос гоёмсог гоол оруулан тоог 2:2 болгосон нь тоглолтын эцсийн үр дүн байлаа.
Г.Зул