Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: 
Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд МИНИ ПАРЛАМЕНТ хуралдана. Энэхүү арга хэмжээг УИХ-ын Тамгын газар, Монголын сурагчдын холбооноос хамтран зохион байгуулж буй аж.

09:00 цагт:
“Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018” "Корпорэйт Конвэйшн центр"-ийн 5 давхарт Улаанбаатар танхимд болно.

09:00 цагт:  ЭМЯ, ОБЕГ, ЗӨСҮТ хамтран Зоонозын өвчний дэгдэлтийн үед салбар хоорондын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар ширээний дасгал сургуулилтыг ЭМЯ-ны 306 тоот өрөөнд зохион байгуулна.

09:00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг уурын баярын өдрийг угтан '"уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, гамшигт бэлэн байцгаая" эрдэм шинжилгэний хурлыг зохион байгуулна.

09:00 цагт: Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц сэдвээр эрдэмтдийн зөвлөгөөн болно.

09:00 цагт: Хилийн бүсэд мөрдөгдөх дүрэм журмын талаар мэдээлэл өгөх сургалт УБТЗ-ын Зорчигчийн Вагон Депогийн сургалтын танхимд болно.

10:00 цагт: ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авч ажиллуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллийг урьж уулзалт хийнэ. "Холлидэй инн" зочид буудлын 19-р давхрын хурлын танхимд

10:00 цагт:  НИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ-ын А танхимд хуралдана.
 
12:30 цагт:   Мөнгөний Бодлогын Зөвлөл хуралдана. Зөвлөлөөс гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкны төв байранд болно. 
 
14:30 цагт: БСШУС-ын сайдын нэрэмжит “Залуу судлаачдын грант”, “Докторын дараах инновацийн тэтгэлэг” хүртсэн 2017 оны шилдэг 22 залуу судлаач, ШУА-ийн жинхэнэ гишүүд оролцох  “ЗАЛУУ СУДЛААЧДЫН МАНЛАЙЛАЛ-2018: АНАГААХ УХААНЫ САЛБАРТ” уулзалт хэлэлцүүлэг болно. Хаана: МТҮП-ийн 3 давхарт
 
Эрчим хүчний зохицуулах хорооноос Орон нутгийн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөнийг Амгалан дулааны станц дээр зохион байгуулна. Утас-99115624
 
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд


11:00 цагт:  Хүүхдийн эрхийн талаар, мөн одоогийн цаг үеийн асуудлаар "Ноён уулаа аварья" ТББ, "Март8" эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, "Оюунлаг монгол" ТББ-уудаас хэвлэлийн хурал зарлалаа. 
11:30 цагт:  "Багш нарын цалингаа нэмүүлье" түр хороо нь "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн нэг жигүүр болсонтой холбогдуулан "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэл, "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл" хамтран мэдээлэл хийнэ. 
12:00 цагт:  "Улсаа аварья" ард түмний хөдөлгөөнөөс оффшор данстай С.Баярцогт, С.Баяр нарын оффшор дансан дахь мөнгийг ил болгох талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.