Ажилгүйчүүдийн эгнээнд шилжихгүйн тулд мэргэжлээ зөв сонгохыг зөвлөж байна
Хавар бол Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа сурагчдын хувьд тун ч завгүй, маш чухал үе байдаг. Учир нь төгсөгчийн дунд  ямар сургуульд ямар мэргэжлээр элсэх вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Эцэг эхчүүд заавал энэ мэргэжлийг эзэмших ёстой хэмээн тулган шаарддаг ч төгсөгчдийн ихэнх нь өөрсдийн хүсэл сонирхолоо дагаж мэргэжил сонголтоо хийдэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд бүхэл бүтэн амьдралдаа нэгэн том алхам хийх энэ хариуцлагатай үедээ хэт их сэтгэлийн хөөрлөөр хөнгөн ханддаг нь нууц биш. Ингэж хариуцлагагүй сонгосон мэргэжил нь эргээд нийгмэд сөргө үр дагавар авчирдаг. Сонгож буй мэргэжлээ зах зээл дээр хэр их эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг судалж үзэлгүй сонгож, ажлын байрны хомсдолд  орж байгаа юм. Тиймээс ч манай улсын ажилгүйдлийн түвшин жил ирэх тусам нэмэгддэг.

Их сургууль төгссөн 10 хүүхэд тутмын ердөө гурав нь төгсөөд шууд ажилд ордог бол бусад долоо нь ямар нэгэн байдлаар мэргэжлийн бус ажил хийдэг. Засгийн газраас эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг гаргасан хэдий ч эдгээр мэргэжлээр сурч буй оюутнуудын тоо төдийлөн нэмэгдээгүй байна. Үүнд авто замын барилга, бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, байгалийн ухааны багш, Геологи, Гидрогеологи, Гидромеханик инженер, усны нөөц экологи, Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Малын эмч, Мэдээллийн систем, Гэзрын тосны хадгалалт тээвэрлэлт, Сантехник инженерийн байгууламж, Сэргээгдэх эрчим хүч, Нано инженерчлэл, Биотехнологи, Цөмийн эрчим хүч, Онолзүй, Эмнэлзүйн шинжлэх ухаан гэх мэт мэргэжлүүд байна.

Гэтэл өнөөх л эдийн засагч, хууль эрхзүйгээр сурсаар л. Зарим ТББ-аас гаргасан судалгаагаар ирэх 10 жилд эдийн засагч, хуульчаар боловсон хүчин бэлтгэхгүй байхад хүрэлцэх хэмжээний мэргэжилтэн байгааг хэлж байгаа юм. Их дээд сургуульд суралцаж буй оюутнуудын Зарим нэг нь “төгсөөд ажилд орно гэж юу байхав хэдэн жил хүлээгээд мөнгө төгрөгийг нь төлөөд гайгүй ажилд орно” гэж байхад нөгөө хэсэг нь “Би зүгээр л дипломны  төлөө сурч байна. Төгсөөд энэ мэргэжлээрээ ажиллахгүй” гэдэг. Иймэрхүү яриа өдөр бүр л оюутнуудын дунд өрнөдөг. Энэ бол тэдний ирээдүйдээ итгэх итгэл алдарсны шинж юм. Улс орноо залж, жолоодох ёстой ирээдүйн сэхээтнүүд  ингэж ярьж байхад Монголын ирээдүй яаж гэрэлтэх билээ. Тиймээс хүүхдүүдийг арваннэгдүгээр ангид орохоор нь ирээдүйд сонгох мэргэжлийнх нь тухай ярьж эхлэх биш долоо, наймдугаар ангид байхаас эхлээд мэргэжлийн тухай ярьж ойлгуулж байх нь чухал байгаа юм.

Манайхан юмыг хойш тавьдаг зангаасаа болоод тоолгүй явсаар нэг л мэдэхэд хүүхэд нь төгсөх болдог. Хавар шалгалт дөхөнгүүт ямар, ямар хичээлээр өгөх вэ? Ямар мэрэгжилтэй болох вэ хэмээн сандарцгаадаг. Эцэг эхчүүд болон сурагчдын дундах бас нэг буруу ойлголт нь улсын томоохон их дээд сургуульд орвол ямар ч мэргэжил байх нь хамаагүй байдаг. Уг нь бол сонгож чадвал 7000 гаруй мэргэжил байдаг юм билээ. Гэтэл хүүхдүүд ердөө 50 мэргэжил дотор эргэлдэж сонголтоо хийдэг байна. Үүнээс болж хүүхдүүд сонирхолгүй, дургүй мэргэжлээр сурах тохиолдол элбэг болжээ.

Их дээд сургуулийн оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 37,7 хувь нь сонирхолоо дагаад орсон, 30 хувь нь суралцаж буй мэргэжилдээ хангалуун бус, 11,8 хувь эь мэрэгжлээрээ ажиллахгүй, үлдсэн хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ. Мөн дунд сургуулиа дүүргэж  байгаа сурагчдын 90 хувь нь МУИС, ЭМШИУС, ШУТИС зэрэг улсын томоохон их сургуульд орох хүсэлтэй байдаг аж.

Өнөөдрийн байдлаар 96 их дээд  сургууль коллежид 155 гаруй мянган оюутнууд сурч байна. Үүний 60 гаруй хувь нь буюу  93 гаруй мянган оюутнууд улсын их дээд сургуульд суралцаж байгаа судалгаа байна. Жил ирэх тусам их сургуульд элсэгчдийн тоо дунджаар 4000 орчмоор нэмэгдэж байгааг албаны эх сурвалжууд мэдэгдэж байна. Тиймээс дунд сургуулиа төгсөх гэж байгаа сурагчиддаа цаг нь болохоор бус цагаасаа эрт судалгаа хийж ямар мэргэжил сонговол ирээдүйн амьдралаа баталгаатай болгох вэ гэдэг дээр хариуцлагатай сонголт хийх шаардлага байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-03-23 09:19:28
    Хамгийн их ирэлттэй мэргэжил автын цах, хийн гагнуур, токарчин, геологи, химич, инженер, барилга, цахилганчин .Хэрэггүй мэргэжил нябо, эдийн засагч, менежер, ...
    66.181.184.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-23 03:47:56
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах