З.Баасанням: З.Энхболд хариуцлагагүй мэдэгдэл хийсэн
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.              

-Өнгөрсөн даваа гаригт С1 телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцохдоо хийсэн мэдэгдэл нийгэмд нэлээд эргэлзээ гайхшрал төрүүлсэн.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдэгдсэнээр “Манай улсаас хилийн чанадад хууль бусаар байршсан хөрөнгийг буцаан авахад заавал эрх зүйн харилцан туслалцах гэрээ байх шаардлагагүй байсныг дөнгөж сая би АНУ явахдаа мэдэж ирлээ. Манай АТГ, Прокурорын байгууллагын удирдлагууд Ерөнхийлөгч бид хоёрын толгойг эргүүлж, худал мэдээлэл өгч байсан байна” гэсэн. Хууль хяналтын байгууллага үнэхээр Ерөнхийлөгчид буруу мэдээлэл өгч байсан гэж үү. Та энэ талаар эрх зүйн үндэслэлтэй тайлбар өгнө үү.  

-Ийм мэдэгдэл сонсоод бид ч бас гайхсан. Юуны өмнө энэ бол ташаа мэдээлэл. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын ярьснаар “Монгол Улс гадны улс оронд байршсан хууль бус хөрөнгөө ямар ч гэрээ дүрэмгүйгээр шууд очоод буцаагаад авчихаж болно, гагцхүү манай хууль хяналтын байгууллагууд юу ч хийхгүй суугаад байна” гэсэн нь төрийн өндөр албан тушаалтны хувьд арай хариуцлагагүй мэдэгдэл хийчихэв үү гэж ойлгогдсон.

Манай улсаас гадны ямар ч улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай аливаа хүсэлт гаргах тохиолдол бүрт заавал эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг үндэслэх шаардлага гардаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1.1-д эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны талаар тусгахдаа “Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ” гэж тодорхой заасан байдаг. Мөн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг олон улсын гэрээ хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулах”-аар хуульчилсан. Манай улсын хувьд ийм  үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байгууллага нь Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар.

Түүнээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.1, 16.1.7-д “Хуульд заасан үндэслэл журмаар олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, ...хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” тухай хуульчилан өгснөөр хуулиас гадуур, хуульд заасан журмыг зөрчиж олж авсан  баримт, мэдээлэл  нь  өөрөө нотлох баримтын чадвараа  алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй  болохыг  заагаад өгчихсөн  байдаг. Тэгэхээр хуульд ингээд заачихсан тул эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу олж аваагүй холбогдох баримт мэдээлэл, үйл явцыг баримтжуулсан ямар ч материал шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, нотлох баримтад тооцогдохгүй байх хууль зүйн сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Иймд улс орнууд эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний үндсэн дээр аливаа хүсэлт, даалгаврын биелэлтийг хэрэгжүүлдэг. Үүнийг ямар ч хуульч, өмгөөлөгч, шүүгч прокурор бүгд л мэдэж байгаа байх.

-Манай улс НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдсэн байдаг. Уг конвенцид та бүхний яриад байгаа эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний бүх заалтыг нээлттэй хэрэгжүүлж болохуйц тусгаад өгчихсөн байдаг, түүнийг бариад явахад ямар ч гэрээ шаардлагагүй гэж З.Энхболд дарга онцолсон. 

-Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийн 4 дүгээр зүйлд “Оролцогч улсууд энэхүү конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхдээ улсуудын бүрэн тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бусад улсын дотоод хэрэгт үл оролцох зарчмыг баримтална. Энэхүү конвенцийн аль ч заалт өөр улсын нутаг дэвсгэрт дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу гагцхүү тухайн улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хамаарах хууль, шүүхийн харьяаллыг хэрэгжүүлэх болон чиг үүргийг гүйцэтгэх эрхийг оролцогч аль ч улсад олгохгүй гэж заасан. Мөн конвенцийн 2 дугаар зүйлийн /g/–д  Хураах гэдгийг ... шүүх болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу эд хөрөнгийг бүрмөсөн авахыг хэлнэ” гэж  заасан байгаа.

Энэ нь нэг улсын нутаг дэвсгэрт үүссэн асуудлыг нөгөө улсын эрх зүйн орчноор шууд шийдвэрлэхийг хориглоно гэсэн утга санаа юм. Авлигын эсрэг конвенц нь НҮБ-ын гишүүн улс орнуудын авлигатай тэмцэх үндэсний эрх зүйн тогтолцооны үндэс суурь болдог хэдий ч хоёр улсын хооронд үүссэн мөрдөн шалгах болон хөрөнгө буцаах ажиллагаатай холбоотой эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг энэ конвенцийн заалтаар явуулах боломжгүй байдаг. Харин мэдээлэл солилцох боломж бол бий. Иймээс эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гадаад улс оронд явуулах хүсэлтийг зөвхөн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу хэрэгжүүлж байж олж авсан баримтыг шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэх ёстой.

-З.Энхболд дарга Америкт очоод хулгайлагдсан, гадаадад байршсан хөрөнгө буцааж олгоход туслах олон улсын байгууллагуудтай уулзаад иржээ. Тэндээс “АТГ болон прокурорын байгууллага удаа дараа энэ чиглэлийн сургалт судалгаанд хамрагдсан хэр нь хөрөнгөө буцааж авчрах талаар идэвх санаачлага гаргахгүй, нэг ч хүсэлт хаашаа ч явуулаагүй байсаныг олж мэдлээ” гэж мэдэгдсэн. Та бүхэн үнэхээр идэвхгүй ажиллаад байна уу?

-Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл Stolen Asset Recovery Initiative (товчилсон нэр нь StaR) буюу СтАР санаачилга нь хөгжиж буй орнууд ба дэлхийн санхүүгийн төвүүдтэй хамтран, нуун далдалсан авлигын гаралтай байж болзошгүй хөрөнгө орлогыг угаах ажиллагааг царцаан зогсоох, алдагдсан хөрөнгийг буцаан авчрахад туслах аргачлал боловсруулах, авлигын гаралтай мөнгөн хөрөнгийг нуух тохиромжтой газруудыг хумих олон улсын оролдлогод арга зүйн зөвлөгөө, техник сургалтын дэмжлэг үзүүлэх зэргээр зөвхөн дэмжигчийн байр сууринаас оролцдог байгууллага юм.

Авлигатай тэмцэх газар  анх 2012 оноос энэ байгууллагад хандсанаар, өөрийн орны авлига болон авлигын замаар гадагш гарсан хөрөнгийг мөрдөн шалгах эрх зүйн орчноо үнэлүүлэх, өөрсдийн болон бусад хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах, зааварчилгаа, гарын авлага судлагдахуун бэлтгэх зэрэг чиглэлээр байнга хамтран ажилладаг болсон.

Авлигатай тэмцэх газрын хувьд СтАР санаачилгаас олон улсад хулгайлагдсан хөрөнгө буцаан авах ажиллагааны өнөөгийн байдал, хилийн чанад дахь этгээдүүдийн онцлог, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх олон улсын хамтын ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүдийг туулах, давах арга зам, мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зэрэг сургалт, арга зүйн талаар одоо ч хамтран ажиллаж байна. Саяхан 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон Хууль зүй, дотоод хэргийн яам, хууль хяналтын байгууллагын ажилтнууд АНУ-ын Төрийн департаментын урилгаар тус улсад албан айлчлал хийхдээ СтАР санаачилга байгууллагатай уулзаж, сүүлийн үеийн байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцоод ирсэн. СтАР санаачилга нь аливаа улс орны хулгайлагдсан хөрөнгө буцаах ажилд оролцогч тал болж, мөрдөгчийн байр сууринаас ханддаггүй. Өөрөөр хэлбэл нуугдмал хууль бус хөрөнгө илрүүлэх ажиллагаанд хамтран ажиллаж, мөрдөж, шүүх үүргийг хүлээдэггүй. Тэгэхээр энэ нь ташаа мэдээлэл гэсэн үг. Энэ байгууллагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг манай байгууллагын цахим хуудаснаас ЭНД ДАРЖ уншиж болно. Мөн тэдний https://star.worldbank.org/star/ цахим хуудаснаас ч тодруулж болно.

Манай улс өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй улстай иргэний болон эрүүгийн хэргийн асуудалд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх талаар гэрээ байгуулан ажиллаж байна. Бидэнд оффшор бүстэй нэр холбогдсон төрийн албан хаагчдыг шалгахын тулд олон улсын байгууллагууд, хамтын нийгэмлэгийн санал санаачилгуудтай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зэрэг зайлшгүй шаардлагууд ч бий. Энэ алхмууд эхнээсээ төлөвлөгдөн хийгдэж  байгаа. Өнөөдөр сошиалд төдийгүй нийгмийг өдөөн, амтай бүхний ярьдаг сэдэв болсон манай улсаас гадагш гарч оффшор бүсэд байршсан хууль бус хөрөнгийг зөвхөн эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд царцааж, буцааж авах ажлыг хийх боломжтой. Гэвч энэ нь бидний хүссэнчлэн богино цаг хугацаанд, амар шийдэгдэхгүй, түвэгтэй, нарийн харилцаа байдаг. Хэдийгээр бүх ажиллагаа манай улсын хууль тогтоомж болон олон улсын конвенц, гэрээний хүрээнд явагдаж байгаа ч тухайн бүсэд байршсан хөрөнгө эзэмшигчийн нууцын баталгаатай холбоотой гэх шалтгаанаар зарим санхүүгийн төвүүд бидний хүсэлт болгонд шуурхай хандахгүй байхаас үүдсэн хүчин зүйлүүд, тодорхой бус бэрхшээлүүд тулгарсаар байна.

Өнгөрсөн өдрүүдэд дуулиан тарьсан С.Баярцогтын Швейцарь улс дахь 9.2 сая ам долларын хэргийн талаар гэхэд бид 2017 оны эхнээс эхлэн Швейцарийн холбооны прокурорын газартай хамтран шалгалтын ажлыг хийгээд явж байна. Мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүй. Ер нь хууль бусаар гадагшаа гарсан хөрөнгийг буцаан авах ажил нь хуулийн дагуу шалган тогтоох, шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн үе шаттай явах ёстой. Хуулийн зохицуулалт нь өөрөө тийм юм.  Иргэн хүнд хардах эрх бий ч төрийн өндөр албан тушаалтнууд шүүхээр эцэслэн тогтоогдоогүй хэргийн талаар урьдчилан байр сууриа илэрхийлж, удаа дараа хариуцлагагүй мэдэгдэл хийх  нь өөрөө  ёс зүйгүй хэрэг гэж бодож байна.

Авлигатай тэмцэх газар зүгээр суугаагүй. Бидэнд хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд холбогдох газруудад хандаж, мөрдөн шалгах ажиллагааг шат дараалан хийсээр байна.


Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-26 12:54:13
    Энэ хүн АТГ-ын үйл ажиллагаа дэгэн догон, сул доройг харууллаа.АТГ ,шҮХ, цаГДА, пРОКРОР байдагч , шаардлага гарвал ТӨР та нарыг ТЭГ ТЭГ гээдл асуудлаа шияднэ....
    64.119.17.200
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-26 12:28:35
    Юун томрох , цэцэрхэх донтой юмбдээ. Төрийн тэргүүний дэргэдээс энэ хэртэй дууграх чн байж болох зүйл байлгүй. Чи АТГ-г л төлөөлнө. Тэр хүн Монгол улсыг төлөөлө...
    64.119.17.200
    Мэдэгдсэн Хариулах
  • zi 2018-03-25 10:36:10
    Zi chini zugeer l zuuguul tarkhi ugaagch . ukhej baisan luivarchin she dee. Zi, Bayartsogtiin neg gar no. altankhuyagikg Zi, Jenko, Bayartsogt nar khuivaldaana...
    43.242.243.219
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2018-03-25 10:28:48
    АТын нөхдүүдийг солихгүй бол иймэрхүү юм яриад л цаг алаад байж байна бүгдийг нь солих хэрэгтэй нэн дариу.
    202.55.191.42
    Мэдэгдсэн Хариулах
  • ytjuoa 2018-03-25 05:30:47
    З.Энхболд маш чухал асуудал хөндөж үнэхээр хэрэгтэй хариултууд өглөө,ийм эрх зүйн актууд байхад ажлаа хийдгүй шалтаг тоочсон юмнуудыг зайлуул.
    66.181.191.134
    Мэдэгдсэн Хариулах
  • ттт 2018-03-25 02:47:15
    хүсэлт явуулаагүй нь үнэн л байна даа
    150.129.143.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-24 12:26:20
    Ta nar ajilaa yas hiideg bol iim bolohgui gedgiig uhaaraavh tenegee
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-24 02:59:13
    Энэ зика их хурлын дарга байхдаа Сайханбилэг толгой дээр нь гишгээд Дубайдаж байхад юу хийж байсан юм бэ монгол банкны Золжаргалыг яаж удирдсан вэ гээд олон асу...
    220.195.67.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Ajlaa hii Almas mini 2018-03-24 01:05:58
    Akuluudiin awligaar zalgisan alsad awaachij nuusan Asar tom baishin saw bolgoson mongiig l Tanai baiguullaga awchirah estoi, iim ajil chini yawsangui ee geed b ...
    59.153.115.22
    Мэдэгдсэн Хариулах
  • 60terbymshaxaaniiNyamk 2018-03-23 17:38:55
    ATG gej ajlaa a bysdaar xii gsn pdaa nar
    202.179.24.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyun 2018-03-23 16:06:08
    Unen yum uneneeree saihan ATG yu hiigeed giiguulsen yum.Oorsdiigoo omooroh bolohooroo huuli yaridag bizdee.
    83.185.86.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Чи юу гийгүүлэв 2018-03-23 15:36:48
    АТГ Цаг хожиж хонжоо хайдаг байгууллага.улс төрчдийн дохиур тоглоомын газөр
    27.123.212.140
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2018-03-23 13:48:02
    Хэрэв хууль эрх зүйн орчин тань бгаа юм бол төд-гээс өнөөдр-г хүртэл оффшорчидоо номхруулж яагаад болоогүй юм вэ?арьсаа хамгаалах т-м ч сайн зүйл биш бх
    103.26.193.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-03-23 13:37:14
    Yu ch hiihgui bgaa chin hudlaa yu dandaa hudlaa yridag hen odoo itgehiin
    103.229.122.193
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-23 10:48:41
    Оффшорыг 5 жил ярилаа нэгч мөнгө орж ирдэггүй ээ АТГ даргынхаа улс төрийн аллагын эзнийг ч олсонгүй ийм газрыг одоо юу гэх вэ та нар ер нь ажиллаж чадаж байна у...
    103.212.117.236
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-23 10:33:07
    энэ нэг арьсаа хамгаалагч уу даа
    202.9.40.34
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-23 10:19:48
    АТГ-ын санхүүжилт олон тэрбумаар өссөн.Одоо үр дүн гаргаач
    202.70.36.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Muu lalar hulgaichiin gar hol atg-tatan  2018-03-23 08:52:46
    ATG bol hulgaich nariin gar hol bolson huul yarisan hulgaich zuglasan buzariin gazar tatan buulgah ni mongol ulsad neun shaardlagatai bolson asuudal
    213.162.73.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-23 08:49:45
    Chi yamr ergvv gar we 11 ond Nvd iin konwentsd negdsen tend opshoortoi temtseh tyhai zaalt bga gesen ajil hiih dyrgvi bol bi ajiillay
    122.201.24.95
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-03-23 08:37:47
    Iim hoolnii savnuud bhd yug ch goridoh bilee. Ene agentlagiig buulga. Haitian mungu tusuv.
    45.117.32.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-23 08:34:45
    Энэ нөхөр өөрийгөө ерөнхийлөгчөөс том гэж үзэж байна. З.Энхболдын үг бол Ерөнхийлөгчийн үг. Тэгхээр ерөнхийлөгч хариуцлаггүй мэдэгдэл хийсэн гэж хэлж байна
    66.181.184.80
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэд 2018-03-23 07:33:14
    Монголчууд ийм юмнуудыг МЭХТ ТОЛГОЙ ГЭДЭРГЭЭ ӨӨВЛӨНӨ гэж их онож хэлсэн байдаг,АТГ-ын ажил хийдгүй шалтаг тоочсон юмнуудыг нэн даруй зайлуулах хэрэгтэй,
    59.153.115.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorj 2018-03-23 07:28:53
    ATG ajlaa hiihgui bna. Ih olon tom herguudiig shalgahgui, ih udaan, muu shalgaj bgaa. Gert n' ochood urd n' sugduj murguud bgaa hun yaaj ajillaj chadhav dee....
    159.89.20.126
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-23 07:13:58
    манайхаас бусад нь яаж болгоод байдаг байхньу
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • ИГЭН 2018-03-23 07:03:20
    ЭНЭ\ХБОЛДОО ТАНАЙ ЗОЛЖАРГАЛЫН МОНГОЛЫН МӨНГИЙГ СОРСОН ДУУСГАСАН АСУУДАЛ ШҮҮХИЙН ЯМАР ШАТАД ЯВАА БЭ. ЯГ ҮНЭНДЭЭ ЗОЛЖАРГАЛЫН МӨНГӨ УГААЛТЫН ДЭРГЭД БАЯРЦОГТЫН 10 ...
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • эрка 2018-03-23 06:29:17
    Энхболд их л амархан юм яриад байсныг нь сонсоод гайхаад байсийм.Аль ч улсад өөрийн хууль жуоам бий нь мэдээж.Амархан бсн бол Энхболд цүнхлээд ирэх гүй яааси...
    66.181.185.127
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-03-23 08:38:16
      Чи пизда минь зайлаа.
      66.181.184.80
      Мэдэгдсэн Хариулах
  • амьтан судлагч 2018-03-23 06:26:51
    АТГ- яст мэлхий ШҮҮГЧ ПРОкурор ХАМИЛИОН
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-23 06:18:12
    Battulga erunhiilugch ene avarguudig ambaardaad huuguud yavuulj unheer barahgui baigaa yum uu.Ovsgoo sambaatai dumughun zaluusaar solimoor l baina suu.
    27.123.212.136
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-23 05:57:45
    Ene avilgatai temtseh gazar geech yumiig tatan buulgaachee
    202.21.105.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-03-23 05:15:21
    арьсаа хамгаалагч байна. Мэдээж олон улсын хэмжээнд хууль зүйн орчин байх нь тодорхой. урагшаа харж худтай ажиллах учиртай. хэт удаан байна.
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-23 04:46:36
    З.Энхболд өөрийн биеэр очоод нухацтай судлаад ирсэн. АТГ элдэв хуулийн заалт яриад биеэ өмөөрөөд байх хэрэггүй ээ.Болж бүтэх талаас нь ярьчихсан тул ажлаа хий.
    202.21.106.115
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-03-23 04:26:49
    З,БААСАННЯМ та "АВИЛГЫН ЭСРЭГ ХУУЛЬ"/2006он/ - ын28,30,31,32,32,1 зүйл,заалтаа ул суурьтай уншаад ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫГ ШҮҮМЖЛЭХ ХЭРЭЖГТЭЙ ДЭЭ???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Боб 2018-03-23 04:18:08
    Бас нэг биеэ өмөөрөгч.Ийм юмнуудыг энхжаргалтай цуг устгаж.шина залуу улсууд тависан нь дээр.Харваас энэ хөгийн новшоос юу ч гарахгүй
    202.9.40.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2018-03-23 04:14:45
    Олон юм хуцалгүй зүгээр ажлаа зөв хий чадахгүй бол зайгаа тавьж өгаөд зайл.
    202.9.41.26
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCNIN  2018-03-23 03:59:37
    udaan melhiinuud duugai bai 60 terbumiin hamgaalagcn nar
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • б 2018-03-23 03:57:42
    зүгээрл ажлаа хий гарсан мөнгийг оруулж ир битий шалтаг тооч
    112.72.11.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-23 03:44:59
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-23 03:35:53
    Zika buus hutgam uimuulegch.Dutuugiin complex gej Psychologiid oilgolt baidag.Ter typd yag taardag hun.
    122.201.31.183
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-03-23 03:33:55
    Зөв ярьсан байна. Баярцогтын мөнгөний талаар ярьсан залуучуудын мэдээлэлээс хархад тийм ч амархан шийддэг асуудал биш бололтой байсан шүү. АТГ-хан юу гээд л зүг...
    66.181.160.35
    Мэдэгдсэн Хариулах
  • huyag 2018-03-23 03:23:47
    Zugeer l tedniig yaj ch chadahgui bn geed helchih hudlaa baahan durem gargaj ireed lyaridag yum Bid hiij chadahgui bn geed zorigtoi heleech
    202.9.40.45
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-23 02:59:56
    зи еерийгее арай еренхийлегч гэж боддог юм биш байгаа манайхан ч итгэхэд бэрх болжээ нэг л их бусдыг муулсан ухаантай улс яг яс юман дээр бугд усан тэнэгууд
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах