Дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлуудыг нэрлэлээ

Сингапурын Чанги нисэх онгоцны буудал зургаа дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн шилдэг агаарын боомтоор тодорлоо. Үүнийг "Skytrax" компанийн судалгааны үр дүн харуулж байна.

Судалгааны компанийн тэргүүн Эдвард Плэйстид Чанги нисэх онгоцны буудлыг зургаан жил дараалан тэргүүлсэн тухай сонирхолтой дүгнэлтийг танилцууллаа. Нисэх онгоцны буудлыг зорчигчдод тав тухтай байдал, төрөл болон инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн байдал зэргээр нь үнэлсэн гэж тэрбээр мэдэгджээ.

Харин “Чанги нисэх онгоц групп"-ийн ТУЗ-ийн захирал Ле Сео Хиан “Бидний хувьд энэ бол агуу амжилт. Бид цаашид ч нисэх онгоцныхоо буудлын үйл ажиллагааг сайжруулах болно” хэмээсэн байна. Сингапурын Чанги нисэх онгоцны буудлын араас Өмнөд Солонгосын Сөүл хотын Инчёон нисэх онгоцны буудал, Японы Токио хотын Ханэда нисэх онгоцны буудал оржээ.

Санал асуулгыг 13.7 сая гаруй зорчигчоос авсан аж. Оролцогчдыг 500 нисэх онгоцны буудлыг нислэгийн бүртгэлийн үйл ажиллагааны тавтухтай байдал, паспортын хяналтаар орох, аюулгүй байдал, транзит тээвэр зохион байгуулалт болон бусад асуудлаар дүгнэх хүсэлт гаргажээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Сингапур улс нисгэгчтэй агаарын бөмбөлгөөр хүмүүсийг далайн түвшнээс 9-11 км-ээс дээш агаарт хүргэхээр болсноо зарласан билээ. Нисгэгч нь тусгай капсулд байрлах бөгөөд эндээс агаарын даралт, температурыг тогтмол 28 градуст барих аж.

Дэлхийн шилдэг 10 нисэх онгоцны буудал-2018

1.    Сингапурын Чанги нисэх онгоцны буудал



2.    Өмнөд Солонгосын Инчеоны нисэх онгоцны буудал



3.    Японы Токио хотын Ханэда нисэх онгоцны буудал



4.    Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал



5.    Катарын Доха хотын Хамад олон улсын нисэх онгоцны буудал



6.    Германы Мюнхений нисэх онгоцны буудал



7.    Японы төв олон улсын нисэх онгоцны буудал



8.    Их Британийн Лондоны Хитроу нисэх онгоцны буудал



9.    Швейцарийн Цюрих нисэх онгоцны буудал



10.   Германы Франкфуртын нисэх онгоцны буудал



Өглөөний сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • HODOONII HUN 2018-03-25 15:33:54
    MONGOL HEDDUGEER YAVAA VE
    202.9.42.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Боогий 2018-03-23 10:04:00
    Дээр нэр дурдагдсан нисэх онгоцны буудлуудаас Сингапурын Чанга,Швейцарын Цюрих,Германы Франкфурт,Солонгосын Инчхон аэроптуудаар нисэж байсан.Чанга бол яаах арга...
    91.76.0.247
    Мэдэгдсэн Хариулах