Монголбанк бодлогын хүүг дахин буурууллаа
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сард тус зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 11 хувь болгож бууруулсан. Тэгвэл энэ удаад мөн нэг пункт бууруулж 10 хувьд хүргэсэн байна. 

Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Мөнгөний бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргах болсон хамгийн том үндэслэл нь инфляцийг зорилтот түвшинд хадгалах төсөөлөл байсан. Тиймээс эдийн засгийн бодит секторыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Хүү буурснаар банкны салбарын өртөг буурна. Мөн зээлийн хүү буурахад дэмжлэг болно гэсэн хүлээлттэй байна” гэлээ.

Бодлогын хүүгийн өөрчлөлт:
  • 2016.08-р cap: 15 хувь /4.5 нэгж хувиар өсгөсөн/
  • 2016.12-р cap: 14 хувь /1 нэгж хувиар бууруулсан/
  • 2017.03-р cap: 14 хувь /хэвээр үлдээсэн/
  • 2017.06-р cap: 12 хувь /2 нэгж хувиар бууруулсан/
  • 2017.12-р cap: 11 хувь /1 нэгж хувиар бууруулсан/
  • 2018.03-р cap: 10 хувь /1 нэгж хувиар бууруулсан/
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.