ONE CHAMPIONSHIP-д тулалдах Монгол тулаанч Т.Ариунболд гэж хэн бэ

  ТӨР-ОЧИРЫН АРИУНБОЛД
 
  Хоч: Монгол Ирвэс
  Өндөр: 187 см
  Жин: 98 кг
  Төрсөн огноо: 1989.04.26
  Нас: 28
  Төрсөн газар: Монгол улс, Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сум
  Байршил: Улаанбаатар
  Мэргэжлийн дэвжээнд: 4 - 1
  Амжилт: 4 хожлын 2 нь хүнд цохилт, 1 хожигдол
  Клуб: Ирвэс клуб
  Дасгалжуулагч: Ганбат Буян
  Тулааны арга барил: Карате, бокс
 
 








Танилцуулга

 
Төр-Очирын Ариунболд нь Монгол улсын баруун хойд хязгаар дах Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төржээ. Ахлах сургуулиа төгсөөд цагдаагийн тусгай тасагт элсэж, тулааны урлагаар хичээллэж эхэлсэн байна.
 
Т.Ариунболд хамгийн анх 2009 оноос хойш киокушинкай каратегаар хичээллэж эхэлсэн бөгөөд киокушинкай каратегийн хар бүстэй. Киокушинкай карате, тулааны самбо бөхийн төрлөөр улсын аварга болж байсан туршлагатай тамирчин юм. Монголын тулааны ертөнцөд ноёрхож эхэлснийхээ дараа холимог тулааны спортоор хичээллэж эхэлжээ.
 
Холимог тулааны дэвжээнд 5 тулаан хийж 4 ялалт байгуулсан бөгөөд хоёр өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан юм. Мөн Монгол улсын холимог тулааны хамгийн том тэмцээн болох MGL-1 тэмцээнд оролцож хүнд жингийн аварга болж байжээ. Улмаар дэлхийн тавцанд, One Championship - ийн дэвжээнд тулалдах эрхээ олж авсан юм. Улсын аварга цолоо дэлхийн аварга болгох хэтийн зорилготой тамирчин юм.
 
Тэмцээний талаар
 
Ариунболд энэхүү тулаанд зориулж боксын бэлтгэл маш их хийж байгаа ажээ. Нгаланиг хүчтэй өрсөлдөгч гэдгийг мэдэж байгаа бөгөөд тамирчны хувьд ч тун их хүндэтгэж явдгаа илэрхийлсэн юм. Гадаадад анхны тулаанаа хийх гэж буй түүний өрсөлдөгч Нгалани өөрөөс нь туршлага, жингээр илүү. Мөн боксын рингэн дээр болон октагонд тулалдаж байсан туршлагаараа илүү юм. Ариунболд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ тулаан олны анхаарлыг татаж, 2018 оны хамгийн онцлох тулаануудын нэг байх болно гэж мэдэгдээд байгаа юм.
 
Амжилт
 

  • MGL 1 хүнд жингийн аварга

  • Киокушинкай каратегийн хар бүс

  • Тулааны самбо бөхийн мастер, улсын аварга

Давуу тал
 

  • Залуу. Өрсөлдөгч нь түүнээс 14 насаар ах

  • Өрсөлдөгчөөсөө 7 см өндөр

  • Хүчтэй цохилт. 2 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан

  • Тэсвэртэй

  • Киокушинкай каратегаар хичээллэж байсан учир оновчтой, хүчтэй өшиглөлттэй

 
Сул тал
 

  • Жин. Түүний өрсөлдөгч 7 кг хүнд

  • Зайнаас тулалдахыг илүүд үздэг

  • Туршлага

 
Хувийн мэдээлэл
 
Цагдаагийн хэлтэст ажилладаг бөгөөд хуулийн сургуульд суралцаж байгаа.
Сагсан бөмбөг тоглох, загасчлах дуртай.
 
АРИУНБОЛДЫН ӨРСӨЛДӨГЧ АЛАЙН НГАЛАНИ ГЭЖ ХЭН БЭ?
 
 
   Хоч: Ирвэс
  Өндөр: 180 см
  Жин: 105 кг
  Төрсөн огноо: 19757
  Нас: 42
  Төрсөн газар: Камерун улс
  Байршил: Хонг Конг
  Мэргэжлийн дэвжээнд: 4 - 4
  Амжилт: 4 хожлын 4 нь хүнд цохилт, 4 хожигдлын 3 нь хүнд хүнд цохилт
  Клуб: ММЭ Родригез, Импакт Академи
  Дасгалжуулагч: Жэймс Нгалани, Лэандро
  Тулааны арга барил: Жудо, карате, бокс
 










Танилцуулга
 
Алайн Нгалани нь Камерун улсад төрсөн. Гудамжны хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан учраас ээж нь 6 настайд нь түүнийг жүдо бөхөөр хичээллүүлж эхэлсэн байна. Жүдо бөхөөр амжилттай хичээллэж, улсдаа төдийгүй тивдээ өндөр амжилт үзүүлж эхэлжээ. Өсвөр насандаа Карате, Муай Тай бокс, Кикбокс гэх мэт бусад тулааны спортоор хичээллэж эхэлсэн.
 
Нгалани эрчимжүүлсэн бэлтгэл сургуулилтын тусламжтай бие бялдраа өндөр түвшинд өв тэгш хөгжүүлж чадсан тамирчин юм. Тэрээр 1998 онд Африк тивийн хүнд жингийн боксын аварга болсон бөгөөд 2001 онд Хонг Конг руу нүүх хүртлээ Африк тивийн хүнд жингийн аварга хэмээх цолоо хадгалсан байна. 2002 онд Муай Тай боксын хүнд жингийн дэлхийн аварга болж,  түүнээс хойш нийтдээ дөрвөн удаа Муай Тай болон Кикбоксын дэлхийн аварга болж байв.
 
Ирвэс хочит Нгалани өөрийн хурд, тэсрэлт, хүнд цохилтоороо алдартай. Тэрээр ихэвчлэн эхний үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авдаг бөгөөд түүний цохилтууд One Championship - ийн онцлох агшинд багтдаг уламжлалтай болсон. Хүнд жингийн дэлхийн аваргын цомыг хамгаалагч Хидэки Сэкинэг 11 секундэд хүнд цохилтоор буулган авч шуугиан тарьж байсан удаатай.
 
Тэмцээний талаар
 
Нгалани сүүлийн тулаанаа хоёр дивизоны аварга Аунг Ла Н Сангийн эсрэг хийж ялагдал амссан. Ариунболдын эсрэг хийх тулаанд зориулж тэрээр барилдааны бэлтгэл түлхүү хийж байгаа ажээ. Мөн хамгаалалтан дээр онцгой анхаарч байгаа юм. Тэрээр Ариунболдыг эхний үе дээр хүнд цохилтоор буулгаж авна гэж мэдэгдээд байна.
 
 
Амжилт
 

  • 4 удаагийн Муай Тай, Кикбоксын хүнд жингийн дэлхийн аварга

  • Киокушинкай, Шотокан каратегийн хар бүстэй, Кошики каратегийн 2-р зэргийн хар бүстэй

  • Кикбоксын дэвжээн дээр 25-7-1 гэсэн амжилт үзүүлсэн. Үүний 23-ийг хүнд цохилтоор ялсан.

  • One Championship - т 9 дэх тулаанаа хийх гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 4 - 4 гэсэн амжилт үзүүлээд байна

 
Давуу тал
 

  • Хүч. Гурван удаа хүнд цохилтоор ялалт байгуулахдаа нийт 1:51 секунд зарцуулсан

  • Ирвэсийн өшиглөлт. Хурдтай, эргэлттэй өшиглөлт нь аюултай.

  • Үзүүштэй тулаан

  • Өөр улсуудад тулалдаж байсан туршлагатай

 
Сул тал
 

  • Өрсөлдөгчөөсөө 7 см намхан

  • Зүрхний ажиллагаа муу. Өндөр ачаалал даах чадвар бага

  • Форм муу. 2015 оноос хойш 4 тулаан хийсэн

 
Хувийн мэдээлэл
 
Ахтайгаа хамт Хонг Конгод холимог тулааны клуб ажиллуулдаг.
Шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй.
Анагаах ухааны их сургуульд суралцаж байсан ч төгсөөгүй.
Хонг Конг руу нүүхээсээ өмнө өндөр зэрэглэлийн бие хамгаалагчаар ажилладаг байсан.
Chase of Dreams кинонд тоглосон.
Тулааны шагналаараа ээждээ байшин худалдаж авч өгч байсан.
Салса, брийкдэнс бүжгийн тэмцээнд оролцож, түрүүлж байсан.
 
Та энэхүү тулааныг 2018 оны 3-р сарын 24ны 20:00 цагаас UniLIVE88, Ddish900 сувгуудаар хүлээн авч үзээрэй.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.