ЗЦГ-ын ойролцоо гүүрэн гарц барих ажлыг дэмжлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын дарга С.Амарсайхан тэргүүлэгчдийн хурлын ирцийг мэдээлж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хуралдаанд 9 тэргүүлэгч оролцох ёстойгоос 8 тэргүүлэгч оролцов. Өнөөдрийн хуралдаанаар:

  1. "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн талаарх мэдээлэл сонсох
  2. "ЗЦГ-ын ойролцоо гүүрэн гарц барих" төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
  3. Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ийн өөрчлөн байгуулах тухай
  4. Хотын дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
  5. Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
  6. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай /Өргөө амаржих газар/
  7. СБД-ийн нутаг дэвсгэр дэх /100 айл орчим/ барилгынматериалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах, ажлынхэсгийн танилцуулга
  8. Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай
  9. НИТХ-ын хуралдаан зарлах тухай гэсэн дарааллаар 9 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бол   НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүү эдгээр 9 асуудал дээр нэмж Нийслэл хотын захиргааг Яармаг руу нүүлгэх асуудлыг нэмж хэлэлцэх горимын санал оруул, уг асуудлаар санал хураахад тэргүүлэгчдийн олонхи нь дэмжсэн тул уг асуудлын  хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулж, нийт 10 асуудлыг өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцэхээр боллоо.
 

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн талаар тайлан мэдээллийг Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Хурлын тэргүүлэгчид "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци"-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Тэргүүлэгч Н.Бат-Сүмбэрэл "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн оффисийн түрээс, цалингийн зардпал жилийн ямар хэмжээтэй байдаг вэ гэсэн асуултанд С.Сод-Эрдэнэ "Тус компанийн жилийн түрээс 96 сая, ажилчдын жилийн цалингийн зардал 220 сая төгрөг" байдаг гэж хариуллаа.

  

Асуултын хариултын дараагаар тэргүүлэгчид санал хэллээ. Тэргүүлэгч П.Баярхүү "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК  нь төрийн нэрийг барьж ажиллаж байгаа юм бол аж ахуйн нэгжүүдтэй уралдан аль ашигтай төслүүд рүү ханддагаа болих хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ аж ахуйн нэгжүүдийн хийхгүй байгаа төслийг барьж авч хийхийг зорих хэрэгтэй. Мөн үйл ажиллагаагаа хотын бодлоготой уялдуулах ёстой. Та нарын танилцуулсан танилцуулгыг харахад танай үйл ажиллагааны төлөвлөгөө системгүй, эмх замбараагүй, юм юм руу үсчсэн хэлбэртэй байна. Үүнийг ситемтэй, төрөлжүүлсэн хэлбэрээр явуулах хэрэгтэй" гэсэн саналыг хэлэв.

 


Үүний дараагаар "ЗЦГ-ын ойролцоо гүүрэн гарц барих"  төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлаар хэлэлцлээ.  Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Б.Индра төслийн танилцуулгыг хүргэлээ.

Гүүрэн гарц барихтай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хязгаарлах, хязгаарлагдсан  замын  хөдөлгөөний урсгалыг туслах зам болон шинээр түр зам барих байдлаар шийдвэрлэх төслийн танилцуулгатай холбогдуулан Хурлын тэргүүлэгчдийн зүгээс төслийг хэрэгжүүлэх байгууллага болох  НГА, НӨХГ, НАЗХГ-ын удирдлагуудад хандан асуулт, хариулт авлаа. Холбогдох албан тушаалтнууд тэргүүлэгчдийн асуултанд хариулахдаа "...нийгмийн сүлжээгээр яваад байгаа шиг авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гүүрэн гарц баригдах 1.6 жилийн хугацаанд бид замын хөдөлгөөнийг хаачихна гэсэн үг биш, ЗЦГ-ын уулзвараар  нэвтэрч байсан авто машины хөдөлгөөнийг хэд хэдэн чиглэлээр түр зам барих байдлаар шийдвэрлэж байгаа. Гүүрэн гарцын бүтээн байгуулалт эхлэхээс өмнө төсөлд дурьдагдсан түр замуудыг барих, үүнтэй холбоотой газар чөлөөлүүлэх асуудалтай холбоотой тодорхой  хэмжээний зардлыг шийдэж өгвөл бид 14 хоногт багтааж Нарны замаас урагш Дүнжингарав зэрэг хэд хэдэн чиглэлээр түр замуудыг нээж, гүүрэн гарцын ажил эхлэхэд эдгээр замуудыг нээх боломжтой гэдгээ илэрхийлэв".

Тэргүүлэгчдийн хурлаар Гүүрэн гарц барихтай холбоотой тогтоолыг төслийг дэмжиж, ингэхдээ холбогдох дүрэм журмын хүрээнд нийцүүлэн шийдвэрлэхээр тогтлоо.

Үдээс өмнөх хуралдаан завсарлаж 14:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-24 14:18:11
    энэ хэрэггүй төсөл байна. нэг чигийн урсгалтай 2 нүхэн гарц хийчих.
    150.129.142.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Ttttt 2018-03-23 18:54:41
    Demjihgui geed yah geed bga maluud ve ta nar....hurungu ni suulaa uur yaya geed bga yum.shoudaj dutaa yu...
    202.9.42.134
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-23 10:09:48
    хурлаас дэмжээгуй бол гуур баригдахгуй байсан юм болов уу замын цагдаагийн баруун урдах 16давхар барилгыг буулгана гэж сала толгой бат уул хуцаад байсан яасан б...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах