Өсвөрийн парламентчид 12 асуудал хэлэлцлээ
УИХ-ын Тамгын газрын дэмжлэгээр “Өсвөрийн парламент нийгэмлэг” төрийн бус байгууллагын “Өсвөрийн парламент” өнөөдөр Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдлаа.

Хүүхэд, өсвөр насныханд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг хэлэлцэн, өөрсдийн зүгээс гарц шийдлийг тодорхойлж, үүнийгээ хууль санаачлагчдад хүргүүлэх зорилго бүхий тус нийгэмлэг нь 2017 оны гуравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Нийт 40 гишүүн бүхий анхны Өсвөрийн парламентын танхим аравдугаар сард бүрдсэн бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Анхдугаар чуулганаа хийжээ. Өсвөрийн парламентчдын дөрөв дэх хуралдаан Төрийн ордонд болж байгаа бөгөөд согтууруулах ундааг худалдахдаа тухайн иргэний бичиг баримтыг заавал шалгадаг байх, 18-аас доош насны хүүхэдтэй хамт явж буй насанд хүрэгчдэд согтууруулах ундаа худалдаалахыг хориглохтой холбоотой саналуудаа тусгасан төслийг хэлэлцсэн юм.

Мөн Монголын түүхийн талаар мэдлэг эзэмших, хамгаалах, хөгжүүлэх зорилго бүхий Монголын түүхийн тухай хуулийн төслийг шинээр санаачлан хэлэлцлээ. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн паркийн хөгжлийн тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гарааны бизнесийг дэмжих тухай төслүүдийг хэлэлцэж өөрсдийн саналыг тусгасан эцсийн хувилбарыг баталсан юм. Энэ хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид мод тарих тухай”, “Цахим номыг боловсролын системд нэвтрүүлэх тухай”, “Номын сангийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, тэдгээрийг олон улсын стандартын дагуу байгуулах тухай”, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Өсвөрийн парламентын тогтоолыг хэлэлцсэн.



Нийслэлийн болон орон нутгийн 800 гаруй хүүхэд залуусаас сонгогдсон 15-20 насны өсвөрийн парламентчид өөрсдийн өмнө тулгамдаад буй аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, тэдгээрийг бүтээлч, инноваци сэтгэлгээнд тулгуурлан шийдэх арга замыг тодорхойлохоор зорьж буй талаар Өсвөрийн парламентын дарга Б.Али танилцуулсан юм. Тэд Монгол Улсын Их Хурлын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын загварт нийцүүлэн гаргасан дүрмээр үйл ажиллагаа явуулдаг гэлээ.

“Өсвөрийн парламент”-ын өмнөх хуралдаанууд ГХЯ, Хууль зүйн Үндэсний хүрээлэнд болж байсан. Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн хүүхэд залуусын идэвх санаачилгыг УИХ-ын Тамгын газраас дэмжин энэ удаагийн хуралдааныг нь Төрийн ордонд зохион байгуулах дэмжлэг үзүүлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-03-25 21:07:33
    Хүүхдүүдийг багаас нь ингэж битгий эвдэл дээ. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа чинь та нарт өнгөц хурал төдий ажиглагдаж байгаа боловч цаагуураа энэ хүүхдүүдийн боло...
    84.190.196.87
    Мэдэгдсэн Хариулах