АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт Итгэмжлэх жуух бичиг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛАН ӨГӨХДӨӨ:


“АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн шинэ жилээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидлыг та уншсан байх. Элчин сайд хүн очоод их ажил хийх ёстой. Усанд шидсэн чулуу шиг алга болж болохгүй. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.

Саяхан мөн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очихдоо оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг маань дамжуулж, их үр дүнтэй айлчлал хийгээд ирсэн. Та очоод энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Үр дүнг бид дүгнэнэ” гээд Итгэмжлэх жуух бичгийг гардууллаа.
 

ХАРИН АНУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ, ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДАН АВСАН Ё.ОТГОНБАЯР:

 

“Танд баярлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидал болон танд ирсэн захидлын хариуг би сайтар уншсан. Захидалд дурдсан асуудал, хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ танд зориуд илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын айлчлалын талаар мэдээлэлтэй байгаа. Элчин сайдын яамны зүгээс хамаарах бүх ажлыг хичээнгүйлэн хийнэ” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-03-25 03:43:33
    Женко юу барьцаалав.Ё.Отгонбаяраа жаа гээд заавал биелүүлэх албагүй. Яана гэнээ БХ салбарт хамтарч ажилла. АНУ шиг гадаад оронруу дайн хийх, зэвсэг зарах туршла...
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-03-24 14:12:03
    ЭЭ ХӨӨРХИЙ . ЭЭ ЧААВААС ЭНЭ Женко байгаа царай ялсан уу МОНГОЛ?
    150.129.142.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Aaaa 2018-03-23 18:50:35
    Ene yu ve,shoron yaria...
    202.9.42.134
    Мэдэгдсэн Хариулах
  • хошного 2018-03-23 17:10:40
    дуу хоолой гэж.хошного
    202.21.106.167
    Мэдэгдсэн Хариулах
  • 01 2018-03-23 15:35:09
    шинэ эхнэрээ дагуулаад л явах байх даа
    64.119.17.140
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-23 13:46:53
    женко зи хоер егех л байсан юм бол юу гэж ингэж хулээлгэсэн юм бэ ямар шантаажаар отгонбаярыг зевшеерев естой жонхуу юмаа женко зи хоер
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • сасд 2018-03-23 13:22:32
    эрүнхийлгч минэ даанч яавдаа асар их хурэнгэ дээрмдсэн энэ нухрийг яах гэж ывуулваа эхнэртэгэ нийлж ард тумний хурэнгийг идсэн гэж хуули зарлсан шуудээ тулуулэ...
    202.9.40.239
    Мэдэгдсэн Хариулах
  • ГГ 2018-03-23 12:50:16
    ЗАЙЛУУЛ ЗӨНДӨӨ ХҮЛЭЭ СЭН ДЭЭ АРАЙХИЙЖ АВЧДЭЭ
    103.10.23.218
    Мэдэгдсэн Хариулах