Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

Сүхбаатар аймгийн зарим суманд энэ сарын 24-25-нд хурдан морины уралдаан зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Дээрх мэдээллийн дагуу Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.03.23) Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүрэг өгчээ. 

Шадар сайд Ө.Энхтүвшинээс өгсөн үүрэгт “Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааныг энэ оны зургадугаар сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгож байна” гэжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл, дээр дурдсан гурван аймгийн хоёр аймгийнх нь зарим суманд малын гоц халдварт шүлхийн тохиолдол илэрч, өвчний голомт тэмдэглэгдээд байгаа юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-03-26 09:17:20
    уралдах хэнээтэй уяач нэртэй донтонгуудад хууль журам үйлчилдэг баймаар өөрсдөө морио унаал уралдаг лдээ хүүхдээр морь унуулахыг хорчих
    27.123.212.140
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-03-24 14:21:09
    Уяач нэртэй алмасууд допингоо өөртөө шахаад өөрсдөө уралдаж байг
    150.129.142.100
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-23 13:50:09
    морио уралдуулж бехее барилдуулж чадахгуй болсон юм бол бур хорьчих тэгээд хятадын харьяанд евермонголын хойноос ороод амар сайхан жаргацгаая
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • Ахмад 2018-03-23 15:28:40
      Монголчууд өвөл, хаврын хүйтэн улиралд морь уралдуулж байгаагүй, одооны асман уяачид л аагаа багтааж ядсандаа морь, хүүхдээр тоглож байгаа юм!!!
      66.181.160.35
      Мэдэгдсэн Хариулах