Өнөөдөр ганцхан цаг гэрлээ унтраая
Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гарагийг дэлхий дахинаа нэг цаг гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэж, эх дэлхийгээ хайрлах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ 60 минутыг “Эх дэлхийн цаг” гэж ч нэрлэдэг.
 
Тэгвэл энэхүү үйл ажиллагааг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Байгаль орчны газар, “Зориг сан”,” Байгаль орчны манлайлал” ТББ, Ариг банк хамтран өнөөдөр 20.30-21.30 цагт зохион байгуулах гэж байна.

Сүхбаатарын талбайд болох “Эх дэлхийн цаг” арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү өдрийг тохиолдуулж амьд хөгжмийн хамтлагууд, бүжигчид, “Universebest songs”-ийн залуу дуучид, “АСА” циркийн жүжигчид оролцоно. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ.

Түүнчлэн энэ өдөр  Монголын үндэсний олон нийтийн телевизээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. Хэрвээ та арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж  “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болно.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-24 13:58:46
    гэрэлээ унтраагаад нэмэргүй. ТЭЦ 1.2.3.4.5 бүгд 1 цаг зогсохгүй нь тодорхой.
    150.129.142.100
    Мэдэгдсэн Хариулах