Жилд 4000 гаруй хүн сүрьеэгийн халдвар авдаг
Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр тохиож байна. Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байдаг. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ өвчин дэлхийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгт багтсан хэвээр байгаа юм. Жил бүр сүрьеэ өвчний 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн хорвоог орхиж байна.

Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа аж.

2013-2017 онд 10.000 хүн амд ногдох сүрьеэгийн өвчлөлийн түвшин (14.1) тогтмол буюу хөдлөл зүй багатай байгаа бөгөөд өнгөрөгч 2017 оны хувьд нийслэлийн хэмжээнд  сүрьеэгийн шинэ тохиолдол 2254 бүртгэгджээ. Сүрьеэгийн тохиолдлын түвшин 10.000 хүн амд 16.5, 10.000 хүн амд хүүхдийн 14.6 промиль, улсын хэмжээнд шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг 16-44 насныхан эзэлж байна. Уг өвчлөлийн 59.6 хувь нийслэлд бүртгэгдсэн аж.

Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын тоо болон 100.000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин жил бүр нэмэгдэж, эмэнд мэдрэг болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эдгэрэлтийн хувь, эмчилгээний амжилт жил дараалан буурч хяналт алдагдах, үр дүнгүй болох зэрэг эмчилгээний сөрөг үр дүнгийн эзлэх хувь нэмэгдсээр байна.

Энэ жилийн хувьд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ “Манлайлагчдыг хайж байна... Сүрьеэг устгая.Та ч байж болно. Түүхийг бүтээ!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн арга хэмжээг  гуравдугаар сарын 14-өөс дөрөвдүгээр сарын 07-ны хооронд “Сүрьеэг устгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Эдгээр өдрүүдэд иргэд, зорилтот бүлгийн хүн ам, залуучуудын дунд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг зохион байгуулах, халдварын тархалт, халдвараас сэргийлэх талаарх мэдээллийг хийж, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, сүрьеэгүй дүүрэг, хороо, байгууллага, аж ахуйн нэгжийг хөхүүлэн дэмжих гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-25 02:26:47
    сүрьеэ, төрөл бүрийн хавдар, ДОХ -ЭНЭ БОЛ АРДЧИЛАЛ, АВИЛГАЧДЫН БУЯН.
    66.181.165.246
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2018-03-24 23:21:23
    Zaluuhan,abyaslag duu mini uhsen,...humuus uhseer b.a Emch nar onshilgoo,emchilgee hiideggui
    172.56.29.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-03-24 14:08:24
    uls oron yaduurah tusam, surye ihseh ny unen, uchir ny hoolgui galgui elen zelmuun humuusiig er shig onildog evchin shuu dee. HUmuusee yaduurlaas gargah heregte...
    150.129.141.238
    Мэдэгдсэн Хариулах
  • anar 2018-03-24 12:07:50
    Mongoliin tor,emch minii duug emchleegui
    172.56.23.170
    Мэдэгдсэн Хариулах