УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ФЛАЙ КАСТИНГИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН 2014
Флай-Фишинг гэгч энэхүү урлаг болсон спортын загасчлалын төрөл нь манай улсад 2000-аад оны эхэн үед орж ирэн, тоотой хэдэн хүмүүсийн хүрээнд хөгжиж байгаад 2011 оноос эрчимтэй хөгжсөөр даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд 2013, 2014 онуудад Кастингийн Аварга шалгаруулах тэмцээн болж, 2013 оны ДАШТ-нд МЗСХ-ноос Монголын баг тамирчид анх удаа дэлхийн аваргын тэмцээнд хүртэл яваад амжсан байх юм.

Флай-Фишингийн хөгжилд Монголын Флай-Фишингийн Холбоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд Монголын Загасчлах Спортын Клубуудийн Нэгдэлд харъяалагдсанаараа үйл ажиллагаа нь улам өргөн дэлгэр болсон гэлтэй.

Энэ жилийн УАШНТ нь дэлхийн стандартад нийцэхүйц зассан талбайд явагдсан бөгөөд ДАШТ-нд хэрэглэгддэг уурга утас ашиглсанаараа урд урдны тэмцээнээс онцлог болж байна гэж оролцогч тамирчид ярьж байлаа. Тус тэмцээн нь холын шидэлт, бай онолт гэсэн 2 үетэйгээр өнгөрсөн Ням гарагт Гачууртын Монгол Шилтгээнд (Hotel Mongolia National Camp) амжилттай явагдаж өндөрллөө. Тэмцээнд нийт 10 гаран клубын 36 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьсон бөгөөд 2 үеийн нийлбэр дүнгээр 1-р байранд Фишинг Бадди клубын Р.Амармэнд, 2-р байранд Фишинг Бадди клубын капитан Д.Тэмүүжин (2013 оны Аварга, aka Mcbeatz), 3-р байранд Цэнгэг клубын Золбоо, Номадс клубын Н.Чинбат, тусгай байранд хамгийн хол шидэлт хийсэн О.Сонинбилэг нар оржээ.

Энэ удаагийн УАШТ нь улсын статустай болж байгаа учир төр захиргааны байгууллагаас хамтран зохион байгуулж Спорт Аялал Жуулчлалын Яам, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны удирдах албан тушаалтнууд тэмцээний нээлтэнд оролцсон юм. Тэмцээний дундуур тамирчид зохион байгуулалттайгаар хоолонд орж халуун дотно яриа өрнүүлж байсан нь ёстой л нэг загасчин тамирчдын наадам болж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа.

Энэ тэмцээн нь цаашдаа жил бүхэн Монгол Шилтгээнд явагдах бөгөөд Флай-Фишинг гэдэг энэ гайхалтай загасчлалын төрөл нь хөгжлийн зүг рүү нэгэнт хөдөлснийг тэмцээнд оролцож байгаа тамирчдын ур чадвар, цар хүрээгээр дүгнэж болхоор байлаа. Тэмцээнийг Монголын Флай-фишингийн Холбоо, Монголын Загасчлах Спортын Клубуудын Нэгдлээс хамтран зохион байгуулсан ба Уран Уургач дэлгүүр, Коста нүдний шилний брэнд, ТФО флай уурга зэрэг брэндүүд албан ёсны ивээн тэтгэгчээр оролцсон юм.

Хойтон жилийн тэмцээн хол байна даа хол байна. Дашрамд дурьдхад энэ зун Монголын Загасчлах Спортын Клубуудын Нэгдлээс Флай-Фишингийн загас барилтын анхдугаар тэмцээнийг зохион байгуулна хэмээн клубуудын нэгдлийн зүгээс мэдэгдээд амжив. Магадгүй та Флай-Фишинг сонирхдог бол тэмцээнд оролцох үүд хаалга хэн бүхэнд нээлттэй гэсэн шүү.

Ингээд сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулж, Монголынхоо гол горхи загас жараахайд санаа тавьж, байгал дэлхийгээ хайрлаж, зөв зохистой загасчлал, цэвэрч нямбай аялал зугаалга хийхийг нийт ард иргэддээ уриалсан Монголын Загасчлах Спортын Клубуудын Нэгдэл (Загасчлалын Анд-Fishing Buddy club, Дэгээ-Hook club, Монголын Флай-Фишингийн Холбоо, Загасчин ахан дүүс-Fishing Brothers club, Хобби-Hobby club, Цэнгэг-Tsengeg club, Нүүдэлчид-Nomads club) та бүхний цаашдын ажилд Монголынхоо нийт ард түмэн, хобби нэгтэй нөхдийнхөө өмнөөс амжилт хүсье!
 

 





Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.