
Мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё Осака хотод 15 өдөр үргэлжилж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд түрүүллээ.
Башёгийн 14 дэх өдөр Гоэйдог давснаар түрүүлэх болзлоо хангаад байсан тэрбээр сүүлийн өдөр Такаяасүтэй барилдаж, ялагдсан юм. Ингэснэээр Какүрюү М.Ананд 13 даваа, хоёр унаатайгаар түрүү бөхөөр тодорч, Японы эзэн хааны нэрэмжит цомыг дөрөв дэх удаагаа хүртэв.
Тэрбээр өмнө нь:
- 2014 оны гуравдугаар сарын Харү башё,
- 2015 оны есдүгээр сарын Аки башё,
- 2016 оны 11 дүгээр сарын Кюүшюү башёд тус тус түрүүлж байжээ.
Дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар есөн даваа, зургаан унаатай башёг өндөрлүүлж дараагийн башёд зиндаа өгсөх нь тодорхой болсон бол Араваши Э.Дөлгөөн хоёр даваа 13 унаатай башёг дуусгажээ.
Г.Зул