Монгол – Маврикийн нөхөрсөг тоглолт маргааш болно

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ОУХБХ-ны албан ёсны өдрөөр анх удаа талбайдаа Маврики улсын багтай нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Энэ нь Азийн тэмцээнүүдэд оролцож байсан манай багийн хувьд Африк тивийн багтай хийж буй анхны тоглолт юм.

Маврикийн шигшээ баг нь зөвхөн Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн хүчтэй шигшээ баг юм. Багийн ахлагч Кевин Бру нь Английн “Ибсвич” клубт, Адель Ланге “Парис ФС” клубуудэд харьялагддаг бол харин Англи гаралтай довтлогч Гари Ноель, Бельгид төрсөн хамгаалагч Кильян Ярнард нар Маврикийн бүрэлдэхүүнд тоглодог.

Маврикийн шигшээ баг одоогоор ОУХБХ-ны түвшинд 157-д эрэмблэгдэж байгаа нь манай үндэсний шигшээ багаас даруй 30 байрын дээр байгаа юм. Монголын шигшээ энэхүү нөхөрсөг тоглолтыг амжилттай хийснээр дэлхийн чансаа дээшлэхэд ихээхэн чухал алхам болно.

Хэдхэн хоногийн өмнө, Малайзын талбайгаас онцгой амжилт, оноотой ирсэн манай шигшээ багийнхан өөрийн талбайд Маврикийн шигшээг буулган авч, монголын хөлбөмбөгийн түүхнээ дахин нэг шинэ мөчийг бүтээхийн төлөө ийнхүү тоглох гэж байна.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг 03 сарын 22-нд Куала Лумпур хотод талбайн эзэн Малайзтай тоглож 2:2-оор тэнцэн, анх удаа ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолтоос оноо авч чадсан. Тэгвэл энэхүү амжилтыг үзүүлсэн Д.Төрбат ахлагчтай Монголын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ногоон талбайдаа тоглох болно.

Монголынхоо залуусыг дэмжиж, дэлхийн спортын Монгол дахь түүхнээ, мөн хөлбөмбөг сонирхогч үзэгчдийн зүрхнээ нэгэн гэрэлт бамбарыг асаахад хөгжөөн дэмжигчид маань сэтгэлээ зориулж, энэхүү чухал тоглолтыг маргааш/03.27/ хүрэлцэн ирж үзэхийг уриалж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-26 08:45:02
    нэрийг нь ч сонсоогуй улс бна гэтэл манайхаас гучин байраар емне гэхээр манайх ч болоогуй юм биш уу арав нойлоор хожигдож шившиг болов оо
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах