УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газрын сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хийлээ. Хуралд тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар оролцов.


Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ), хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ), ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээлэл:

Өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад 3 албан тушаалтны ХАСХОМ зөрчилтэй гарсан. Үүнд: өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 2017 оны ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаагүй Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шалгаж албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нь тогтоогдсон 9 гомдол, мэдээлэл байна.

Мөрдөн шалгах чиглэлээр:

  • Мөрдөн шалгах хэлтсээс 3 дугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 86 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж одоо 20 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.
  • Мөн сард нийт 319 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 21 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад  шилжүүлсэн байна. 

Харин 

  • УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компаниар зураг төсөлгүй барилга бариулж онц их хэмжээний мөнгө завшсан гэх Д.Арвин нарт холбогдох хэрэг, 
  • Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, ерөнхий ня-бо Б.Туяа нарт холбогдох улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
  • Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох 1.2 тэрбум төгрөгийн орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг,
  • Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар улсад 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • "Өсвөр үе хүнс" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Наранчулуун, ерөнхий ня-бо Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нар нь албан тушаалын байдлаа ашиглан 290 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • “Самсунг Си Энд Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл нарт   холбогдох улсад 17.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
  • Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ нь бусдаас газрын төлбөр нэрийдлээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон мөнгө завшсан зэрэг нийт 26 холбогдогчтой 24,4 тэрбум төгрөгийн хохиролтой 21 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн доорх эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэхээр ажиллагаа явуулж байна. Үүнээс дурдвал:

  • “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Г.Төмөрбаатар нь хуурамч баримт бүрдүүлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа материал худалдан авсан гэх хэрэгт Г.Төмөрбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болж байна.
  • МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нь 2017 оны 9-11 дүгээр сарын хооронд удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан хэрэгт Э.Аззаяа болон Н.Баярсайхан нарын нэр бүхий 24 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болж байна.
  • ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онуудад өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан  онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт Д.Одончимэг нарыг  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд нэмж тогтоогдсон үйлдлүүдэд ял нэмж сонсгох ажиллагаа явуулж байна.
  • УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.


Өнөөдрийн байдлаар Мөрдөн шалгах хэлтэст 271 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж АТГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ми 2018-08-14 01:42:37
    Нөгөө тамхины хууль энэ тэр яасан бэ?
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-27 06:25:52
    Tomor zamiin hereg yu bolsonbee orgodol 2 g barij avchrsanuu
    27.123.212.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Плщ 2018-03-27 06:00:58
    Бугд авилгач хулгайчид. Энэ монголд ариун юм гэж алга
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-27 00:58:27
    сэтгэгдэл бичиж байгаа бол эх оронч үндсэрхэг байлдаа эх хэлээ яагаад хоерт тавиад гадны үсэг эвлүүлж ядаад байгаа юм бэ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • dn 2018-03-26 16:21:36
    hamgiin muuhai n zaluu uedee ih muu ulger duurail bolj bgaad setgel uvduj bn ,ireedui maani ednees unegui ih surguuli tugsuud bn daa!
    64.119.20.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-26 15:48:52
    Хулгайчууд яасан их өсөж үржиж бнаа . Төрийн болон нийтийн, бусдын өмч хөрөнгийг завших хэргийн ялыг нэмэхгүй бол болохгүй нээ
    122.201.22.224
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2018-03-26 15:35:00
    Jiriin irged vneneer yawj bgaa Xarin yamar neg gazar baga darga eswel tom boss nar bol 100% ylsaas bayn bolson nöxöd torgood xyraagaad shiitgeed bai
    79.226.84.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-26 10:37:22
    Асуух юу байхав. Татаад байх хэрэгтэй Шийтгээд өгөх хэрэгтэй.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-26 10:15:51
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-26 09:32:49
    Oyun baatar Bayan selenge nar Enhbayar darginhaa yavdalig davtahnuu
    202.179.26.244
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-26 08:53:10
    баасанг бусадыг шантаажлах замаар херенгежсен эсэхийг нь шалгах хэрэгтэй ер нь монгол улс чинь шантаажчдаар дуурээд байгаа юм биш уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • fff 2018-03-26 08:36:14
    Ene tord avilgad ortoogui, ulsin khorongo ideegui khun gej algaa
    202.5.196.90
    Мэдэгдсэн Хариулах