Хүүхдийн эрх ахуйн хүрээнд хамгийн их зөрчигддөг
Сүүлийн үед гэмт халдлага, аюул ослоос хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирч хүүхдийн язгуур эрх ихээхэн зөрчигдөх боллоо. Хурдан морь унаач хүүхдүүд олноороо гэмтэж бэртэн амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байгаа нь үүний хамгийн тод жишээ юм. Гэвч үүнд анхаарал хяналт тавих төрийн байгууллагын үйл ажиллагаа дутмаг байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Судалгаанаас харахад сүүлийн гурван жилд 4000 гаруй хүүхэд гэмт хэргийн халдлагад өртсөнөөс 400 гаруй хүүхэд нас барж 2473 хүүхэд хүндэвтэр буюу хүндээр гэмтсэн байна. Мөн 800 гаруй хүүхэд хурдан мориноос унаж хүнд хөнгөн гэмтэж хоёр хүүхдийн амь нас эрсдээд байгаа бөгөөд энэ бол зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүний тоо юм. Үүний цаана хичнээн хүүхэд гар хөлөө гэмтээж, хацар нүүрээ хөлдөөн танил тал гэх нэрийн дор мэдэгдэлгүй өнгөрч байгааг хэлэх боломжгүй юм.

Үүнээс гадна гэр бүлийн орчинд ч хүүхдийн эрх ихээр зөрчигддөг. Ажил ихтэй эцэг эх нь бага насны хүүхдээ хараа хаяналтгүй гэртээ орхисноос болж халуун зууханд гар хуруугаа хайрах, халуун цайнд шалзлагдах гэх мэт тохиолдлууд олон бий.

Хүн бүр л хүүхэд байх сайхан гэцгээдэг. Үнэхээр ч тийм. Хүүхэд нас гэдэг хиргүй тунгалаг, цэв цэвэрхэн цагаан цаас гэлтэй. Гэхдээ хүүхэд бүхэнд сайхан амьдрах боломж өнөөгийн нийгэмд төдийлөн тэгш бус байна. Зарим нь бүр эхийн хэвлийд байхаасаа л адлагдаж хүний орчлон дээр хөл ч тавьж чадалгүй буцдаг. Үр хөндөлт орчны бохирдлоос үүдэлтэй үр зулбалт гээд олон хүчин зүйлээс хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа. 

Статистикийн судалгаагаар 5-17 насны 60000 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд малчдын хүүхдүүд сургууль завсардан мал дээр гарах явдал байсаар байна. Хөдөөд хөвгүүдийг сургууль завсардуулж сургуулиас хөндийрүүлэх хандлага давамгайлж, мал аж ахуйн салбарт 15-18 насны хөвгүүд гол ажиллах хүч болдог. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 41,4 хувь нь сургууль завсардсан 2,3 хувь нь огт суралцаагүй байна. 

Үүнээс үзэхэд хүүхдийн эрх ахуйн хүрээнд буюу эцэг эхийн гар дээр хамгийн их зөрчигдөж байна. Хөдөөгийн малчин хүүхдүүд өөрсдөө ч мэдэлгүй хүнд хөдөлмөр эрхэлж байна. Хот суурингийн хүүхдүүд ядуу тарчиг амьдралын эрхээр өвчтэй зовлонтой, архичин аав, ээжийнхээ өмнөөс дэндүү эрт хөдөлмөрлөж жаахан биендээ дааж барахгүй ачаа үүрэх болжээ. 

Манайхан хүүхдийнхээ эрхийг өөрөө ч мэдэлгүй зөрчсөөр байж төр засагт хамаг буруугаа өгч миний хүүхдийн эрх зөрчигдөж байна хэмээн хашгирах болж. Хүүхэд өөрөө хүссэндээ ажил хөдөлмөр хийгээгүй, морь унаж уралдаагүй тэд бүгд л эцэг эхийнхээ заавар зөвшөөрлөөр ийн хөдөлмөрлөж байна. Хэн нэгний хүүхдийг танихгүй хүн санаандгүй халуун цайнд гэмтээсэн бол миний хүүхдийн эрх гэж асуудал үүсгэдэг ч өөрөө хүүхдээ гэмтээсэн тохиолдолд болж л байдаг зүйл мэтээр тоох ч үгүй орхидог. Үүнд хариуцлага тооцдог байгууллага ч алга. Харин гадаад оронд бол тэд хүүхдээ гэмтээснийхээ төлөө ял авах ч тохиолдол байдаг бол цаашлаад эцэг эх байх эрхийг нь хүртэл хасах тохиолдлууд цөөнгүй бий.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amar 2018-03-27 12:17:06
    Tuiliin unen,bi bas l iimerhuu hund amidral tuulsan,huuhduudee, ta nar geriinhee,eh etsegiinhee bool baih ysgui,duu nar bol chinii uureg bish,sur,unsh,yb
    172.56.23.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-27 03:19:30
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах