Хэрэглээний халуун усыг дээд тал нь долоо хоног хаана гэв
Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өчигдөр хуралдлаа. Хурлаар 2018 онд нийслэлд хэрэгжүүлэх автозам барилгын төслүүд, түгжрэлийг сааруулах бодлого болон боловсролын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлуудыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Зун болохоор зам барих, дулааны шугам сүлжээ болон цэвэр усны шугам, ариутгал, татуургыг солихтой холбоотой авто замыг хаадаг. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Дулааны шугам сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн газар, Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоогүйн улмаас жил бүр засвар шинэчлэлийн ажил хийгддэг. Тиймээс эдгээр ажлыг уялдуулах үүднээс дэд бүтэц, өргөтгөл шинэчлэлийн ажлын график гаргасан. Графикийн дагуу холбогдох байгууллагууд ажиллаж, заасан хугацаандаа амжиж дэд бүтцийн ажлыг хийж дуусгана.

Улаанбаатар хотод дэд бүтцийн чиглэлд энэ жил хөрөнгө оруулалт нэлээн идэвхжих хандлагатай байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх төслийн ажил энэ зун нэлээн идэвхжинэ. Тиймээс нэгдсэн ажлын графикийн дагуу явна. Өнөөдөр батлагдаж гарч буй графикийн дагуу холбогдох байгууллагынхан иргэдэд хүндрэл учруулахгүйгээр, урьдчилан мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах хэрэгтэй. Өмнө нь хэрэглээний халуун усыг хаах тохиолдол бүтэн сараар үргэлжилдэг байсан бол одоо хамгийн дээд тал нь 7 хоногийн дотор халуун усыг хаахаар төлөвлөж байгаа. Болж өгвөл хэрэглээний халуун усыг хаахгүйгээр засвар шинэчлэлийн ажил хийхэд онцгой анхаарч ажиллана" гэлээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-28 16:07:26
    юун хаах бэ. халуун усаа өгөхгүй, халуун усны шугамаар 5цельс хүйтэн ус түгээчихээд халуун усны үнээр борлуулдаг шүү. тийм байж бүү хаа. усны иөнгөө төлөхгүй
    103.229.123.126
    Мэдэгдсэн Хариулах
  • хм 2018-03-27 10:15:59
    юун 3 долоо хоног: 2 долоо хоног хангалттай шд. Жилийн жилд арай л юмаа
    64.62.175.42
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-27 09:59:42
    ashgui dee yag zunii haluund haluun us tasarchihdag.
    202.180.218.38
    Мэдэгдсэн Хариулах
  • denduu  2018-03-27 03:53:46
    1 sar haah yu ch bish shuu dee. hiigdsen hoino unemshiy. dandaa ard irgedee deerelhej hudlaa chiregduulehees oor yum hij chadah bish dee.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах