Си Жиньпин “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийх БНХАУ-ын дарга Си Жиньпин “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.
 
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хүрээнд айчлалын үеэр тээврийн хэрэгсэл болон явган хүний хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна. БНХАУ-ын даргыг ирэх хугацаанд  иргэд ажил төрлөө зохицуулж, бухимдахгүй байхыг албаныхан сануулж байна.
 
 Энэ өдөр нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн нэгдүгээр зэргийн хамгаалалт авч, амарч байгаа болон чөлөө авсан албан хаагчид ч нэмэгдэн ажиллаж байгаа аж. БНХАУ-ын дарга айлчлан ирэхийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийлсэн үгс бүхий самбарыг зам дагуу байршуулж эхлээд байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.