Чөлөөтийнхөн ДАШТ-д оролцох  бүрэлдэхүүнээсээ болж  маргаантай байна
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 8-14-ны өдрүүдэд Узбек улсын Ташкент хотноо болох гэж байгаа билээ. Мэдээж манайхаас олон улсын тавцанд өндөр амжилт гаргах боломжтой спортын топ 4 төрлийн нэгд ордог чөлөөтийнхөн шигшээ багаараа оролцоно. Тэгвэл ДАШТ-нд оролцох тамирчдын өрсөлдөөн ч нэлээд ширүүн байсан бололтой. МЧБХ-ноос ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг зарласан.

Харин үүнээс үүдэж чөлөөтийнхөн хоорондоо маргалдаж эхэлсэн байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Номинг, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд А.Батцэцэгийг сонгон, Дэлхийн аваргад өрсөлдүүлэхээр болсон нь өдгөө асуудал дагуулж байгаа аж. Дээрх жингүүдэд өмнө нь Б.Номингийн оронд 57 кг-д Э.Бэхбаярыг, эмэгтэйчүүдийн 57 кг-д С.Бямбацэрэнг явуулахаар дасгалжуулагчид ярьж байсан аж. Уг нь ДАШТ-д оролцох тамирчдын зарлахын  өмнө Б.Номин, Э.Бэхбаяр нарыг барилдуулахад  6:2-ийн харьцаагаар Э.Бэхбаяр ялжээ.

Гэвч тэрбээр энэ удаагийн ДАШТ-д оролцох нь нэгэнт өнгөрчээ. Холбооны удирдлагуудынхаа энэхүү шийдвэрийг эсэргүүцэх хүмүүс олон байгаа аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • alchuurchuud 2014-08-21 09:11:35
    ene eregtei cholootiinhon hezee bidniig bayarluulj bailaa devjeenii alchuur bolj baigaad l irdegshd, neg moson bugdiig ni yavuul.
    202.55.183.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Рагчаа 2014-08-21 08:54:11
    Сорилт барилдаанаар ялаад байхад оролцуулдаггүй нь жаахан шудрага биш юм даа.
    112.72.13.131
    Мэдэгдсэн Хариулах