ОБЕГ-аас мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: “Бэтэг өвчний тандалт, оношилгоо: БНХАУ-Монголын хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн хурлын танхим болно.

11:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн 150 сурагч БНХАУ-ын их дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлгээр суралцах батламжаа гардан авах үйл ажиллагаа дүүргийн иргэний танхимд болно.

11:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг татан буулгах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд хүргүүлж буй талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт:  Гуравдугаар сарын 29-ний 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуульд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн хамрагдаж, оролцох талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Онцгой байдлын ерөнхий газарт болно. Мөн ой, хээрийн түймэр, шар усны үерийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгнө.

12:30 цагт: Тусгаар тогтнолын талбайд  газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохиогоор хэрхэн ажиллах заавар зөвлөгөөг Онцгой байдлын албаны ажилчид иргэдэд үзүүлэх сургалт хийнэ.

14:00 цагт:  БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр СХД-ийн 25 дугаар хороонд баригдах шинэ сургуулийн нээлт болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.