Манай хөлбөмбөгчид Маврикийн багт хожигдлоо

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг өчигдөр талбайдаа Африк тивийн Маврики улсын багтай тоглож, 0:2-оор хожигдлоо.

Манай шигшээ үндсэн цаг эхэлсэнээс дөрвөн минутын дараа 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч Маврикийн багийн хаалгач Жеан Луис хаасан юм. Эсрэг багийн хаалгач торгуулийн цохилт хааснаас ердөө ганцхан минутын дараа Маврикийн багийн Жастин Жеан Стеве Жонатан 5’ тооны харьцааг нээлээ. Удаах гоолыг 2 дугаартай хамгаалагч Аугистин Жеан Фабрайс 34 дэх минутад оруулсанаар эхний хагас зочин багийн давамгайлалд өндөрлөв.

Талбайдаа анх удаа ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийж буй “Талын хөх чононууд” хоёрдугаар үед үр дүнг эргүүлэх гэж, илүүтэй довтолж байсан ч Маврикийн багийн хамгаалалт нягт байж чадлаа.

Европын лигүүдэд тоглодог, өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчдөөс бүрдсэн Маврикийн шигшээ багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн өрнүүлж, туршлага судалсан манай залуус хоёр хоногийн дараа дахин албан бус нөхөрсөг тоглолт хийнэ.



















Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.