Хүчирхийллийн эсрэг жагсаалаар төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлнэ
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаалыг гуравдугаар сарын 31-ний 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Жагсаал зохион байгуулах зөвшөөрлийг НЗДТГазраас өчигдөр /2018.03.27/ олгосон  байна.

Жагсагчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах, гэр бүлийн хүрээнд хүүхдээ хамгаалах гэсэн хоёр гол зорилгын хүрээнд жагсах юм. Мөн жагсаалаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлэх аж. Шаардлагад дараах асуудлуудыг тусгасан байна.
 
•Хүүхдийн биеийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ялыг хэрэгжихүйцээр, үр нөлөөтэй байлгах,
• Бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлдэггүй байх ,
• Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ авахуулах,
•Хүүхдийн хүчирхийлэл гарахаас нь өмнө тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авхуулах,
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хангах,\
• Архидан согтуурахтай тэмцэх хуулийг чангатгаж, архины үйлдвэрлэлийг хязгаарлах,
• Архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгүүдийн хяналтыг сайжруулах
• Зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах
• Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,
• Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үр нөлөөтэй болгох.

Энэхүү жагсаал нь иргэдийн тайван жагсаал бөгөөд аль нэгэн нам эвсэл, албан тушаалтаны нэрийн өмнөөс биш зөвхөн эцэг эх, эмээ, өвөө, ах эгч, хүүхдүүд хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хамтдаа жагсана.  Тиймээс ямар нэгэн зүй бус үйлдэл гаргахгүй, жагсаалыг үймүүлэхгүй, соёлч боловсон жагсаж өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэхийг жагсаал зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Garts 2018-03-29 08:10:55
    Gol ni Yaj yamar arga hemjee avbal ene busarmag zuil bhgui boloh yum? Yaduural arilsan ued uu? huuli tsaaziig ni changatgasan ued uu?
  • МӨРӨӨРӨӨ ЯВНА 2018-03-29 03:11:44
    ЭНЭ УЛС ТӨРӨӨР СОГТСОН,СОЛИОРЧИХСОН АМЬТАДЫН АЖИЛЛАГАА БНА .
  • Ard 2018-03-28 23:19:12
    Buutai boloh tsag irsen,huchirhiilegchiig buugya,toroos huuli garga Tor chadahgui bol chi chadna
  • Амгаа 2018-03-28 08:32:12
    архи биш чихэр чихрийн төрлийн бүтээгдэхүүнийг импортлох үйлдвэрлэх импортлохыг хорих хэрэгтэй. Ирээдүй үеээ хардаа шүдийг нь нэг.