Н.Цэрэнбат: Монголыг аялал жуулчлалын том тоглогч болгоно

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ITM-2018”, “HORECA-2018” үзэсгэлэнгүүдийн нээлтэд оролцлоо. “ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн,”HORECA EXPO-2018″ зочлох үйлчилгээний салбарын үзэсгэлэн, зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Монголын аялал жуулчлалын холбоо, Зочид буудал, зоогийн газруудын холбоод БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр эдгээр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг уламжлал тогтоод 10 гаруй жилийг үдэж байна.
 


“ITM-2018” үзэсгэлэнгийн энэ жилийн түншлэгч аймгаар Завхан аймаг ажиллаж байна. Түнш аймгийг шалгаруулж үзэсгэлэнг хамтран зохион байгуулдаг уламжлалын дагууу Завхан аймаг орон нутгаа сурталчиллаа. Гурав хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд Завхан аймгаас гадна 17 аймаг оролцож, аялалын маршрут, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Аймгуудаас гадна Монгол Улсын аялал жуулчлалын тур оператор, агаарын тээврийн компани тэргүүтэй дотоодын 250 гаруй байгууллага, БНХАУ, Турк, Япон, БНСУ, ОХУ-ын Буриад, Тувагийн аялал жуулчлалын төр ба хувийн хэвшлийн төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож байгаа юм. “HORECA EXPO-2018” нь Hotel, restaurant, catering-ийн үйлчилгээ үзүүлэгч ААН-үүдийн цугларалт бөгөөд энэ үеэр зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аваргуудыг шалгаруулдаг юм.
 


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн лхагва гарагт болсон Монгол Улсын эдийн засгийн форумыг төр, хувийн хэвшлийнхэн хамтран “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгууллаа. Засгийн газраас баталсан гурван тулгуурт хөгжлийн бодлогод аялал жуучлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ-наас аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон. Энэ чиглэлийн дагуу дэд бүтцийн бүтээн байгуулалтаас эхлээд хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Ингэснээр жуулчид зөвхөн байгалийн тогтоц, уул нуруу үзээд буцахаас гадна монголчуудын түүх, өв соёл, ёс заншилтай танилцах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшил хамтран Монголоо сурталчилж, дэлхийн аялал жуулчлалын салбарын том тоглогч болгохын тулд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тиймээс та бүхнийгээ бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
 


“ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 1-ийг дуустал “Мишээл экспо” төвд үргэлжлэх бол “HORECA EXPO-2018” зочлох үйлчилгээний салбарын үзэсгэлэн, зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-ийг дуустал МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
 




Эх сурвалж: БОАЖЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-07 14:19:38
    БАТЛАН хамгаалахын сайдад нэрийн зүтгүүлээд бараагүй юм Байгаль орчны сайд хэр их мөнгө хийх бол Цэрэнбатаа? Сайд болох гэж намдаа өгсөн 1 тэрбумаа хэд болгох ?...
  • mgl 2018-04-01 09:05:37
    ene hovguun ovoo hudlaa yrij surch bh shig
  • хонгор 2018-03-31 12:07:29
    жуулчинд явдаг авто машнуудыг дугарын хязгаарлалтаас хасаж садгуй уйлчлуулэж туслаач сайда .!!! гадныханд мунч нудни булай болох юмдаа
  • ийм байж том тоглогч болж чадах уу 2018-03-31 11:08:47
    нийслэл хотынхоо гудамжны хогийг тогтмол цэвэрлэдэг болчихож л чадахгүй юм, бие засах газрыг ч бас шийдчихэж чадахгүй юм. гудамжиндаа л шээж, баагаастай ...
  • ххх 2018-03-31 10:06:02
    Цэрэнбаас юу хийх вэ дээ. Харваас хулгайч царайтай баас л байна. Жорлон ч шийдэж чадахгүй,харж байгаарай
  • Иргэн 2018-03-31 08:17:46
    Хоосон мөрөөдөгч
  • зочин 2018-03-31 04:36:37
    шаасаар байтал хугацаа их явж байна даа
  • usan balin 2018-03-30 18:17:46
    JINHENE JUULCHILAL GEJ BAIGAL UZEHIIG HELDEGGUI
  • zochin 2018-03-30 16:34:12
    jorlongyi baij tom toglogch bolno gene uu