Тоймч Б.Дашзэвэг хорихоос захидал бичжээ

Олон улсын тоймч Б.Дашзэвэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс насанд хүрээгүй хүн хүчиндэхээр завдсан хэргээр есөн жилийн хорих ял оноосон. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оноож,  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 


Тэгвэл тэрээр  хорих ангиас төрсөн дүүгээрээ дамжуулан  яруу найрагч Р.Эмүжинд шүлэг бичсэн захидлаа хүргүүлжээ. 


Энэ талаар Р.Эмүжин "Цахилгаан шатнаас гармагцаа тааралдсан өвөө бол тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг гуайн төрсөн дүү, өдгөө 74 настай Пүрэв. Хорих газраас 77 настай ахынхаа захидлыг барьсаар манай байрыг зорин иржээ. Шоронгоос бичсэн захидал... Өндөр настай аав, ээжийгээ анхааран халамжилж, харж байхгүй бол тэд маань хэнтэй ганцаардлаа хуваалцаж, хэний гэр бүлтэй нөхөрлөж, хэрхэн өтөлж буйг бид мэдэхгүй. Яг л учраа олохгүй бяцхан хүүхэд байхад минь орчлонгийн олон өнгийг таниулан хэл, хөлд оруулсантай нь адил, аав ээжийгээ асарч халамжлан, өтөлж хөгшрөн буй хүнд үеийг нь хамт туулалцах үүрэг үр хүүхдүүдэд нь ирдэг ажээ. Энэ тухай, Б.Дашзэвэг гуайд тохиолдсон явдлаар жишээ аван бичсэнийг минь олж уншаад, ойлгох болов уу гэсэндээ энэхүү захиаг надад ирүүлсэн нь эдүгээ миний гар дээр байна. Тоймч Б.Дашзэвэг хоёр хүү, нэг охинтой. Охин нь багш, докторант, хөвгүүд нь олон улсын харилцааны мэргэжилтэй. Түүний үйлдэхээр завдсан гэх хэргийг энд шүүх гэсэнгүй. Ямартай ч 9 жилийн хорих ял авсан түүний захидал "Тэр нэгэн өдөр тийм асуудал дэгдээгүй бол энэ настай хүн ингэж явах уу" хэмээсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлэв. Хэлмэгдсэн, эсвэл хэлмэгдээгүй...хэн ч, яаж ч нотлошгүй хэрэг...түүний дүү Пүрэв "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Ахтай минь олон жил зуслангийн хөрш явсан тэр хүмүүс миний ахаар олон ч удаа янз бүрийн аргаар архи авхуулж байсан юм билээ. Мөнгө ч бас нэхдэг. Тэр өдөр ч бас..." хэмээн өгүүлсэн байсан. Алдсан нэг нь яахав, шүүгдэх жамаараа шүүгддэг байж. Өтөл настай золгосон аав, ээжийгээ л хүүхдээсээ өөрцгүй харж хамгаалан, гуниг ганцаардлыг нь хуваалцаж, ярьж хөөрч, эрхлүүлж, эвийлж байгаарай, хүмүүс ээ. Ашиг хонжоо, арав таван цаас харсан хүмүүсийн золиос, тоглоом, доог тохуу болохоос нь хамгаалаарай...Олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг 2017 оны 10 сарын 27-ны өглөө TV8 телевизэд " Дэлхийн тойм" 30 минутын нэвтрүүлэг бэлтгээд, мэдээллийн хөтөлбөрт "Өнөөдөр дэлхийд" 10 минутын тойм бичүүлээд, орой нь хоригдсон юм билээ. Дүү нь түүний тухай " Үндсэндээ сонсголгүй. Үүнээсээ болоод голдуу толгой дохих байдлаар асуултанд хариулдаг" гэж "Өдрийн сонин"-д тодорхойлон ярьсан байсан. Ирүүлсэн захидлаас нь хоёр шүлгийг энд ишлэн нийтлэв" гэжээ.

Тоймч Б.Дашзэвэгийн шоронгоос бичсэн шүлэг
 

Хүүхдүүддээ...

Өнгөрсөн хойно минь
Өөнтөглөж муучлах хүн
Өдрийн од мэт цөөн шүү, хүү минь
Аав чинь арчаагүй хүн байсан гэж
Адлаж хэлэх хүн олдохгүй ээ, охин үр минь
Магтаалын минь үргэлжлэл
Магад та нар шүү
Сэтгэл зүрхний минь үргэлжлэл
Сэмэрч үлдсэн үрс минь шүү.

Төрсөн нутагтаа үлдээх шүлэг...

Хашгирахад хад чулуу нь
Дуу хоолойг минь шингээж үлдсэн
Өндөр өндөр уулсын орой
Өөрийг минь өлгийдсөн нутаг...
Булууны минь яс
Бурхан буудайд ивээс болно
Тоймчийн овооны чулуунд
Тойгны минь яс өнгө нэмнэ...
Ээж хайрхан энэхэн хүүгээ санаад
Нэгэнтээ өндөлзөнө
Төгрөг нуур нулимс болж
Нэгэнтээ мэлтэрнэ
Тосонгийн тал цээжээ агшаан
Нэгэнтээ санаа алдана....Б.Дашзэвэг.



Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • altaa 2018-06-06 04:21:38
    huniig muu helehdee yasan sain yum be ter huniig ta nar sain medehgui shuu dee
  • akaa 2018-04-16 15:13:12
    өрийгөө боогоод алчмаар юм
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-02 05:03:14
    Ёооё. Үнэн сэжгийн өвгөн. Тэр нэг залуу охидуудтай дуулж эхлэхэд нь л сэжиг хүрээд явциймаа.
  • irgen 2018-04-02 03:41:15
    Arhind orson bol ur huuhed ni sana taviad ch diilehgui bsn baih. Amidral hatu shuu dee. Arhinas l hol yavhgui bol arhi neg l uuvl baga bagar uusar suireld hurdg...
  • omgoologch 2018-04-01 05:53:58
    Huchingiin hereg notloh barimtgui ch buruuddag uzemjeer shiidegddeg hereg. Tomchuudiin negniigee namnah zevseg bolson. ter huuliin unsh
  • уранчимэг 2018-04-01 03:12:11
    би Дашзэвэг гуайг анхнаасаа буруу сэтгэлээр асуудалд хандаагүй байх гэж үздэг. одоо цагт хүнийг сонжсон, сорьсон, эсвэл ашиглах сэдэлтэй хандлагууд илрэх нь их ...
  • Gg 2018-04-01 02:03:23
    Arhinii tsagaan solio l iim uhamsaegui uildeld hurgesen bh. Hordlogond orood yawaad bsan bol yah uu? Ur huuhed n anzaarahgui yaw!!!
    • Gg 2018-04-01 02:04:35
      Odoonii ene zawaan herguud arhidalt arhinaas l bolj bn. Arhi zaraad bayjaad bgaa gazruudaa, arhinii uildwer, arhinii borluulaltaa tsegtsleechee!!!!
  • Бат 2018-04-01 01:08:18
    За мэдэхгүй хүчиндээгүй л бол одоо нутгаа зарсан банк хуваасан үүний дэргэд одоо энэ юу вэ үхсэн хойноо
  • шүүг ч 2018-03-31 15:26:57
    гандааш мухар хасаг хулгайч даа сайн дураараа боовоо чирээд шорондоо очоо ч дурны хонгионуудаа
  • Ama 2018-03-31 14:50:29
    Uildeegui ym bol sullah heregtei,torgoh,niigmiin ajil hiilgej b.o shuudee Eronhiilogchid bichsen ni deer busuu ta,ovchteigoo o Zarim hun otlohooroo ovchtei bo...
  • sejgiin amitan  2018-03-31 14:47:13
    shar semjilsen muu novsh. nas nambatai zonohod yana.
    103.229.122.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-31 14:36:06
    Nerteigeer n tsagaadgajih!!! Omooroh yum aa omoor
  • Үнэн 2018-03-31 13:57:17
    АН-ын Мурат, МАН-ын Гантулга нар мөн адил Дашзэвэгтэй шоронгийн нэг өрөөнд сууж байх ёстой. Хүчиндэгч нарыг ялгаварлахаа болъёо.
  • ахмад 2018-03-31 11:49:48
    Хөөрхийдөө залуу зандан үедээч үлгэр л болж явсан, зах зээлийн энэ ороо бусгаа нийгэмд эндэж дээ, Энд бас тоймчид минь ганцаардлын үнэр ханхалаад байна.
  • lalar 2018-03-31 09:07:07
    lalar