Хойд хөрш хөлбөмбөгийн ДАШТ-д бэлэн үү

Манай хойд хөрш энэ сарын нэгэн гэхэд ирэх 6-7 дугаар сард болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах бүх цэнгэлдэх хүрээлэнгээ ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн билээ. Гэвч оросууд амжсангүй.
 
ВВС агентлагийнхан тэмцээн зохион байгуулах долоон цэнгэлдэх хүрээлэнг одоогийн байдлаар сурвалжилсныг хүргэж байна.
 
Зохион байгуулагчид анхандаа 2017 оны арванхоёрдугаар сар гэхэд бүх цэнгэлдэх хүрээлэнг бэлэн байдалд оруулна гэж байсан ч амжаагүй тул ФИФА-гаас дахин гурван сарын хугацаа өгсөн аж.
 
Гэвч Оросын тал хугацаандаа бас л амжсангүй. Одоогийн байдлаар “Самара Арена” хэмээн нэг цэнгэлдэх хүрээлэн огт бэлэн болоогүй бол зургаа нь ашиглалтад өгөх шатандаа явж байна.
 
ФИФА-гийн дүрмээр бол өдийд цэнгэлдэх хүрээлэнг барьж дуусгасан байх ёстой төдийгүй эргэн тойрны шаардлагатай дэд бүтцийг нь хангасан байх ёстой ажээ. Мөн дор хаяж гурван удаа тест маягийн тэмцээн зохион байгуулах ёстой.
 
2018 оны ДАШТ зохион байгуулах 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнгээс одоогийн байдлаар “Казань Арена”, “Открытие-Арена”, “Лужники”, “Санкт-Петербург”, “Фишт” гэсэн таван цэнгэлдэх хүрээлэн л ФИФА-гийн шаардлагыг бүрэн хангаж байна.
 

“Екатеринбург Арена”



Екатеринбургт орших төв цэнгэлдэх хүрээлэн өнгөрсөн зууны 50-иад онд баригдаж, 2000-аад онд шинэчилсэн боловч 2018 оны ДАШТ-ээр түр индэр барих, дор хаяж 35 мянган үзэгч багтаах гэсэн шаардлагыг ФИФА-аас тавьжээ.
 
2018 оны ДАШТ-ийг тохиолдуулан тус цэнгэлдэх хүрээлэнгийн нэрийг өөрчилж “Екатеринбург Арена” болгосон байна. Тэмцээний дараа 10 мянга үзэгч тутамд тавьсан түр индрийг авч, цэнгэлдэх хүрээлэн урьдын адил Төв цэнгэлдэх нэрээрээ явна.
 

“Калининград”



“Стадион  Калининград” нь Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн маргаантай объектын нэг юм. Октябрьская       хэмээх намгархаг арал дээр барьсан энэхүү цэнгэлдэх хүрээлэн эхнээсээ л дуулиан тарьсан юм. Өдгөө цэнгэлдэх хүрээлэн бараг бэлэн болсон ч 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа ашиглах эсэх нь тодорхойгүй байна. Калининградад ийм том хөлбөмбөгийн стадион цаашид огт хэрэг болохгүй учир өөр төрлийн спорттой хамт л хэрэглэх магадлалтай. Орон нутгийн энэхүү стадионы талаар нэг бус удаа нийтлэл байсан. Тухайлбал, цэнгэлдэх хүрээлэнгийн зөөлөн хөрс сууж, ашиглах аргагүй болно гэж байв.


 
Харин Оросын Шадар сайд Виталий Мутко энэ талаар өнгөрсөн сарын 30- хийсэн. “Энэ бүгд худал тэнэглэл. Стадионыг тулгуурууд дээр барьсан. Тийм болохоор бусдаасаа илүү үнэтэй. Энэ талаар цуу яриа дэгдээгээд байгаа хүмүүст дамжуулаарай. Эрсдэл үүсгэхгүйн тулд инженерийн бүх системийг нь тулгуур дээр хийсэн. Хөрс бэхжүүлэх ажлыг ч хийж, усыг нь татсан. Гуравдугаар сарын 22-нд ашиглалтад оруулсан. ФИФА-гийн хяналт шалгалтынхан саяхан Калининградад ирээд стадионыг баяртайгаар хүлээн авсан” гэж мэдэгджээ.
 

“Ростов Арена”



“Ростов Арена”-гийн барилгын үндсэн ажил 2017 оны 12 дугаар сард дууссан юм. Тус стадион 45 мянган үзэгчийн багтаамжтай. Гэвч 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа энд бусад цэнгэлдэхүүдийн адил үзэгчдийн суудал нь илүүднэ.
 
“Ростов Арена”-г ашиглалтад өгөх хугацаа Дон мөрний зүүн эрэг дээр стадионыг тойрсон дэд бүтцээс болж хойшлогджээ.
 

“Нижний Новгород”



ФИФА-гийн комиссоос энэ цэнгэлдэх хүрээлэнг гуравдугаар сарын 23 гэхэд ашиглалтад оруулах зөвшөөрөл өгчээ. Гэвч хяналт шалгалтынхан тест тэмцээнүүдээс өмнө цэнгэлдэхийн эргэн тойрныг тохижуулах ажлаа дуусгахыг үүрэг болгосон байна. Гуравдугаар сарын 27-нд авсан гэрэл зургаас харахад тус цзнгэлдэх мянга мянган үзэгчээ хүлээн авахад бэлэн биш байгаа харагдана.


 

“Волгогрод Арена”


 
“Волгоград Арена”-д өнгөрсөн сарын сүүлчээр ФИФА-гийн төлөөлөгчид эцсийн хяналт шалгалт хийхээр ирээд бүрэн сэтгэл хангалуун үлджээ. Төлөөлөгчдийн тэргүүн Колин Смитийн хэлснээр тус стадион ашиталтад ороход бэлэн болсон гэнэ. Хөлбөмбөгийн талбайн зүлэг өвлийг дааж, өдгөө стадионы ашиглалтын алба тест тоглолтод бэлтгэж байна.


 

“Мордовия Арена”


 
Саранск хотод, Инсар голын эрэгт орших “Мордовия Арена” нь тус БНУ дотроо хамгийн том спорт цогцолбор болох юм. Гуравдугаар сард энд дуу өсгөгч аппаратны монтаж, дотоод өрөө тусгаарлалт, фасад зэргийн ажил хийгдэж, цэнгэлдэхийн эргэн тойронг асфальтаар хучиж, явган хүний зам гаргажээ. Ерөнхийдөө “Казань” барилгын компанийн хийсэн ажилд ФИФА-гаас ямар нэгэн шүүмжлэл гаргаагүй байна.



“Самара Арена”





Орост хөлбөмбөгийн байгуулахад хамгийн их асуудал газар бол энэ цэнгэлдэх хүрээлэн. 2016 онд “Казань” барилгын компани уг барилгын ажлыг царцааж, төслөөс гарах хүсэлт хүртэл гаргаж байв. Тус компанийн удирдлагуудын хэлснээр Спортын яам хэтэрхий өндөр өртөгтэй төсөл сонгож, барилгын өртөг нь гаргасан төсвөөсөө аль хэдийнэ давсан гэнэ. Ингээд холбооны засгаас барилгын ажлын гүйцэтгэгчийг солихгүй байхаар шийдвэрлэж, төсвийг 14-өөс 19 тэрбум рубль нэмэгдүүлсэн байна. Барилгын ажил дахин эхэлсэн боловч графикт хугацаанаасаа хоцорч, одоог хүртэл дуусаагүй байна. Гуравдугаар сард ФИФА тус цэнгэлдэх хүрээлэнг “эрсдэлтэй бүс”-д багтаажээ. Энэ нь Самарад саяхан хүрэлцэн ирсэн хяналт шалгалтынхан барилгын ажлын хурданд сэтгэл дундуур байгаа гэсэн үг юм.




Анхандаа цэнгэлдэхийг дөрөвдүгээр сарын 8-нд бэлэн болно гэж хүлээж байсан боловч дараа нь тест тоглолтыг дөрөвдүгээр сарын 28 болгож хойшлуулсан байна. Самарск мужийн эх сурвалжийн мэдээлснээр зүлгэнд асуудал үүссэн тул тест тоглолтыг тавдугаар сараас өмнө хийхээр төлөвлөсөн гэжээ.   

Өглөөний сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.