Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2.3 тоннд хүрчээ

Монголбанк энэ оны гуравдугаар сард иргэд, байгууллагаас нийт 734 кг алт худалдан авчээ. Ингэснээр алт худалдан авалтын дүн 2018 оны эхний гурван сарын байдлаар 2.3 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөөд байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын ханш бага байснаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 101,822.30 төгрөг байлаа.

Монголбанкны алт худалдан авалтын дүн 2018 оны эхний улиралд харьцангуй бага байгаа нь шороон ордоос олборлолт хийдэг компаниудын ажил эхлээгүй, зөвхөн үндсэн ордын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбоотой юм. Алт олборлолтын үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай бөгөөд жилийн 8, 9, 10 дугаар сард хамгийн идэвхтэй олборлолт явагддаг байна.

Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин нь байнөө 2018-07-15 12:38:20
    Манай оронд ер нь нуудаг юм байх хэрэгтэй юү?