Л.Эрдэнэчулуун: Зориулалтын бус байранд урлагийн тоглолт хийнэ гэдэг хууль зөрчсөн асуудал
“Бөхийн өргөө”, “Мишээл экспо”, “Нийслэлийн соёл урлагийн газар”, “Crocus event hall”, “One event hall”, “Corporate convention center” зэрэг зориулалтын бус газар урлагийн тоглолт зохион байгуулахгүй байх талаар албан бичгийг НМХГ-аас хүргүүлсэн. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа.
 
-Дээрх газруудад тоглолт зохион байгуулахгүй байх талаар албан бичиг хүргүүлж байгаа үндэслэлээ тайлбарлаач?

-Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд НМХГ-ын шуурхай дуудлагын утсанд “Мишээл экспо” төвийн тааз нурж хүн бэртлээ гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу манай газрын гурван байцаагч газар дээр нь очиж ажилласан. Тодруулбал, “Хурд” хамтлагийнхны тоглолтын үеэр дуу чимээний доргилтоос үүсэж гипсэн тааз нурж гурван хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байсан. Үүнтэй холбогдуулан манайхаас хяналт шалгалтыг хийж, мэдэгдэл хүргүүлсэн. Зориулалтын бус байранд урлагийн тоглолт зохион байгуулна гэдэг хууль зөрчсөн асуудал. Тайз, дэлгэц, гэрэлтүүлэг, дуу чимээний стандарт гэж байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй.
 
-Монгол бөхийн өргөөнд бас урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглоно гэсэн үү?

-Тийм. Энэ газар ч стандартын бус байгаа. Ямарч зориулалтын бус. Бөхийн өргөө анх баригдахдаа зориулалт нь бөх барилдах зориулалтаар баригдсан. Гэвч урлагийн тоглолт хийлгээд байдаг. Уг нь бол ДБЭТ, УДЭТ гээд мэргэжлийн театруудад тоглолтоо хийх ёстой.

-Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь юу байв?

-Цахилгаан болон техник тоног төхөөрөмж нь аюулгүй байдлаа хангаагүй. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх дотоод хяналтаа хийгээгүй. Зураг төслийн дагуу барьсан боловч өргөтгөл барьж өөр тоног төхөөрөмжүүд суурилуулсан байсан. Мөн дуу шингээгч зориулалтын акустик хана байхгүй. Нэг удаагийн гэрэлтүүлэг нь тухайн заалыг гэрэлтүүлэх хэмжээнээс хэд дахин их гэрэл гаргадаг байсан. Энэ нь тоглолт үзэж буй хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.



-Өмнө Бөхийн өргөөнд мэдэгдэл хүргүүлж байсан уу?

-Үгүй. Одоо хяналт шалгалт хийж албан бичиг хүргүүлээд байна.
 
-Дээрх газрууд торгуулын арга хэмжээ авахуулаад зөрчлөө арилгахгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрвээ дээрх мэдэгдлийг хүлээж авчихаад хууль зөрчөөд байх юм бол бид нар дараагийн арга хэмжээгээ авна. Торгуулийн арга хэмжээ авахуулчихаад зөрчлөө дахин гаргаад байвал хууль шүүхийн байгууллагад хандана. Монголд хууль дүрэм хэрэгждэг л байх ёстой.



О.Онон
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үзэгч 2018-04-06 07:04:53
    Бөхийн өргөө хөл шивэр,Цирк сэрүү татаж тоос үнэртээд UB палас харанхуй татаж тоос үнэртээд дуу чимээ тоиромжгүй ийм газаруудад концерт тоглохыг зогсоох нь зөв ...
    112.72.14.146
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮЗЭГЧ 2018-04-05 08:03:03
    ЭНЭ ХҮН УНТАЖ БАЙГААД СЭРСЭН ЮМ БАЙХДАА. МАН ЭМЭГТЭЙЧҮҮД ДАНДАА Л УНТАЖ БАЙХ ЮМ. АНХ ТОМИЛОГДООД Л ИНГЭЖ ДУУГАРСАН БОЛ БОЛОХ АЙЛАА
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • сонсогч 2018-04-04 06:51:38
    Маш зөв арга хэмжээ авчээ. Жуулчид хүртэл их гайхдаг. Зориулалтын бус, акустик нь буруу, концертын тайзгүй ийм газар яагаад тоглолт болдог юм гэж асуудаг.
    112.72.14.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Плщ 2018-04-04 01:43:42
    Тийм л юм бол урд умну нь хаана юу хийж байсан ЯМАА вэ! Чи. Осол аваар гарсаны дараа тэнэг царайлсан юмнууд, тэгэх есгуй.ингэх есгуй гээд элийрэх юм.
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2018-04-03 16:29:03
    Ямар аймаар юм бээ оч хаяаад л гал гархад хэдийнээ бэлэн болцон байшдээ монтаж нтр нь арайчдээ гал гарвал бөөнөөрөө дарагдаад угаартаж үхэх юм байна лдаа орц га...
    45.56.194.175
    Мэдэгдсэн Хариулах
  • олон жил 2018-04-03 09:11:25
    Сая оху ийм зүйл болоогүй бол ухаан орохгүй л бсан бхгүйй юу
    66.181.181.100
    Мэдэгдсэн Хариулах
  • цус судлаач 2018-04-03 06:40:28
    ха ха
    183.177.97.14
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-03 05:55:04
    bi MAXN-iin gishyyn geed danalzaad basin one abgai,yg odoro xenii zasgiin gej anduurch ajillaad baigaa yom bol ???
    122.201.26.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Оршин суугч 2018-04-03 05:30:16
    ЭРДЭНЭЧУЛУУН даргад -40,0-ынОС-ны хажуу залгаа байранд чанга амьд хөгжим тоглуулаад шөнийн 3,4 цаг хүртэл амарч унтаж чадахгүй байгааг Дарга Та харж үзэж туслаа...
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-03 04:56:05
    энэ авгай юу ч мэдэхгүй байж энэ ажил дээрээ байгаа л байх юм саяхан МХ хахуулийн хэрэг гарсан энэ яасан бол 96 компаныг хаасан хүн хараал хүрээсэй
    202.21.113.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-03 04:33:24
    Машзөв аргахэмжээ.СаяКемеровод 64хүн үрэгдлээ.Галын аюулгүй байдал,иргэдийн ЭМ-ийг хамгийн эхэндбодох ёстой.Бөхийн/Ө-нд концерт үзэхэд шивэр үнэртээд тунхэцүү! ...
    43.242.240.198
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-04-03 04:29:39
    АРГА ХЭЖЭЭГ ЗОГСООХ ЭРХ ХЭЖЭЭ БАЙДАГҮЙ БОЛ БИТГИЙ ЭНЭ ТУХАЙ ЯРЬ ??? ТИЙМ ГАЗАР АСУУДАЛ ҮҮСВЭЛ ТА ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ АЛБАН ТУШААЛТАН ШҮҮ??...
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах