"Адуучин" тэмцээн Хүй долоон худагт болно
"Адуучин" тэмцээн энэ сарын 23-ны бямба гарагт Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь 26 жил тасралтгүй зохион байгуулагдсан түүхтэй. Харин өнгөрсөн жилээс эхлэн “Адуучин” тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болон жил бүрэн зохион байгуулагдах болсон.

Нүүдэлчин Монгол түмний соёл, уламжлал, үүх түүхтэй салшгүй холбоотой морины соёл нь дэлхийд гайхагддаг. Энэхүү үүх түүхээ илтгэх монгол ёс уламжлалаа үр хойчдоо өвлөн үлдээх зорилгоор тус тэмцээн зохиогддог билээ. Энэ оны хувьд “Адуучин” тэмцээн нь хүрээгээ тэлж, зохион байгуулалт ч илүү сайжирч байна. Анх удаа аварга адуучин цолоор шилдэг адуучин залуусыг шагнана. Энэ нь эрийн гурван наадмын цол тэмдэгтэй эн тэнцэхүйц цол болон үнэлэгдэх юм. Үүнтэй холбоотойгоор ирэх жил тус тэмцээнийг эрийн гурван наадмын нэг хэсэг бүрэлдэхүүн болгож баяр наадмын 5 хоногийн хөтөлбөрт багтааж зохион байгуулж байхаар болсон.

Морьтны соёлоо дээдлэгч түмэн олныхоо мэлмийг мялааж, адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж, тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын аварга адуучин-2014” тэмцээнийг энэ бямба гарагт 09:00 цагаас Хүй долоо худагт зохион байгуулна. Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучид оролцох та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Эдгээр залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлднө. Түүнчлэн адуучин тэмцээний хүрээнд адуу, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцас загварын болоод өөр олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.